(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ЕСБХБ-ны зээл, санхүүжилт, зөвлөх үйлчилгээг танилцуулах уулзалт

2024/04/02 --> 2024/04/02

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран ЕСБХБ-ны зээл, санхүүжилт, зөвлөх үйлчилгээг танилцуулах уулзалт арга хэмжээг 2024.04.03-ны өдөр 10:00-12:00 цагийн хооронд МҮХАҮТ-ын байрны 503 тоот өрөөнд зохион байгуулна.

Тус арга хэмжээнд оролцсоноор Та ЕСБХБ-аас олгож буй зээл санхүүжилтанд тавигдах шалгуур, зээлийн нөхцөл, давуу талууд мөн зөвлөх үйлчилгээний төсөлд хамрагдах боломж, дэмжлэг, грантын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Энэхүү арга хэмжээнд ЕСБХБ-наас ХАА, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, уул уурхайн салбар хариуцсан эдийн засагчид, зөвлөх үйлчилгээ хариуцсан шинжээчид оролцоно.

Энэхүү арга хэмжээнд бүртгүүлэхийг хүсвэл Та доор байгаа “Бүртгүүлэх” товч дээр дарж орно уу?

Дэлгэрэнгүй мэдээллийг:

МҮХАҮТ, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
Утас: 77277070 (6)