(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Боомтын сэргэлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоо, асуудал, шийдэл хэлэлцүүлэг

2024/03/14 --> 2024/03/24

МҮХАҮТ, Боомтын сэргэлтийн үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа, МҮХАҮТ-ын дэргэдэх Эдийн засгийн коридор, боомт, тээвэр логистикийн зөвлөл хамтран Хилийн боомтын хөгжлийн асуудал, дэд бүтэц, тээвэр зохион байгуулалт, худалдаа тээврийг хөнгөвчлөх, олон улсын болон транзит тээвэр, логистик, хуурай боомтын бүтээн байгуулалт, коридорын тээвэр зохион байгуулалт, нийслэл УБ хотын логистик, нэгдсэн терминал, хилийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын талаар хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид хэлэлцэж, тодорхой саналыг Боомтын сэргэлтийн үндэсний хороо, Засгийн газарт хүргүүлэх  зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Иймд бизнес эрхлэгч Та бүхнийг идэвхтэй оролцож, санал хүсэлтээ илэрхийлэхийг хүсье.

Хэзээ: 3-р сарын 25-ны өдөр 08:30 цаг

Хаана: МҮХАҮТ-ын Их Танхим

Урьдчилсан хөтөлбөр

Холбоо барих: МҮХАҮТ-ын Бодлого стратегийн газрын мэргэжилтэн Э.Содномцэрэн

Утас: 88444121
Цахим шуудан: policy@mongolchamber.mn