(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Хариуцлагатай бизнес, шударга байдлын аргачлал хэвшүүлэх” сургалт

2023/02/14 --> 2023/02/14

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн Ёс Зүйн төвөөс “Хариуцлагатай бизнес, шударга байдлын аргачлал хэвшүүлэх” сургалтыг 2023 оны 2 -р сарын 15-ны өдөр 10:00-13:00 цагт МҮХАҮТ-ын 503 тоот танхимд зохион байгуулна. 

Сургалтын зорилго: Бизнесийн үйл ажиллагаа явуулахад тулгамддаг авлига, ашиг сонирхлын зөрчлийг тодорхойлох, тухайн нөхцөл үүсэх үед баримтлах бизнесийн ёс зүйн стандартыг хэвшүүлэхэд олон улсын сайн жишгийг нэвтрүүлсэн, практикт суурилсан мэдлэг, чадвар олгоход чиглэгдэнэ.

Оролцогчид: 

  • Байгууллагын дунд шатны менежер,
  • Хүний нөөцийн менежер,
  • Ёс зүйн хорооны гишүүд,

Энэхүү сургалтын модулийг МҮХАҮТ, Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ, Рио Тинто Монгол ХХК-ийн санаачилгаар хамтран хэрэгжүүлж байгаа "Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд боловсруулсан болно.

Бүртгэл: 2-р сарын  14-ний өдрийн 17 цагт хаагдана. 

Танхимын гишүүн байгууллагад үнэ төлбөргүй

Холбоо барих:

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн Ёс Зүйн Төв
МҮХАҮТ-ын байр, 102 тоот
Утас: 9999 5803, 9563 2021
Цахим шуудан: businessintegrity@mongolchamber.mn, bicentermn@gmail.com 
Facebook page: @bicentermn
Twitter: Бизнесийн ёс зүйн төв (Business Integrity Center) @bicentermn 

Сургагч багш:

  • П.Оюун-Эрдэнэ - Доктор, Улсын салбарын удирдлагын тэнхим, Удирдлагын академи
  • Т.Булган – Комплаенсийн мэргэшсэн (ISO 27000) зөвлөх, Сургагч багш

Сургалтын хөтөлбөр

10:00-10:40 Засаглал, Комплаенс
10:40-11:10 Эрсдэлийн удирдлага, Эрсдэлийн үнэлгээ
11:10-11:30 Дасгал ажил, Асуулт хариулт
11:30-11:45 Завсарлага
11:45-12:10 Бизнесийн ёсзүй
12:10-12:40 Байгууллагад зайлшгүй байх бодлогын бичиг баримт
12:40-13:00 Дасгал ажил, Асуулт хариулт