(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Тайваний барилгын материалын олон улсын үзэсгэлэн

2022/11/27 --> 2022/11/28

“TaiPei Building Show” буюу “Тайваний Олон улсын барилгын материалын үзэсгэлэн” нь Тайбэй хотноо 2022 оны 12 сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулагдана. 

Тус үзэсгэлэн нь олон жил амжилттай зохион байгуулагдаж байгаа нэр хүндтэй томоохон үзэсгэлэн бөгөөд 2013 оноос хойш 5 жил дараалан Дэлхийн үзэсгэлэнгийн холбооноос (UFI) Тайваньд зохиогддог хамгийн өргөн цар хүрээг хамарсан барилгын салбарын олон улсын үзэсгэлэнгээр нэрлэсэн.

Үзэсгэлэнд бүх төрлийн барилгын материал, ухаалаг шийдэл, гэрэл, ариун цэврийн өрөөний болон гал тогооны тоноглол, эко барилгаын материал, гэр ахуйн болон албан тасалгааны тавилга, чулуун болон шаазан бүтээгдэхүүн, хаалга, цонх, барилгын жижиг багаж хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд оролцоно.

Үзэсгэлэнгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://www.taipeibex.com.tw/ вэбсайтнаас үзнэ үү. 

Тус бизнес аялалд оролцох хүсэлтэй барилгын болон гадаад худадааны салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн төлөөлөл та бүхэн хавсралт зардлын мэдээлэлтэй танилцаж, бүртгэлийн хуудсыг бөглөн exhibition@mongolchamber.mn хаягруу илгээнэ үү.

Хавсаргав: зардлын мэдээлэл, бүртгэлийн хуудас

Бүртгэлийн тоо хязгаартай тул бүртгэл дүүрсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө хаагдахыг анхаарна уу.

Бүртгэлийн хугацаа: 2022 ны 11 сарын 24-ний өдрийг дуустал

Холбоо барих:
Утас: 77277070/4/, 90006950
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn