(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Солонгос - Монголын хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 2022

2022/10/13 --> 2022/10/15

Солонгос, Монголын 30 гаруй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж 2022 оны 10 сарын 14,15,16-ний өдрүүдэд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “Их Танхим”-д бараа, бүтээгдэхүүнээ таниулан сурталчилж, борлуулах юм. 

Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах сонирхолтой аж ахуйн нэгжүүд тус үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах, бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, урт хугацааны бизнесийн түншлэлийн эхлэлийг тавих ач холбогдолтой.

Зохион байгуулагч: МҮХАҮТ, Монгол улсад бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэг
Хаана: МҮХАҮТ Их танхимд

Холбоо барих:

Утас: 7727-7070 /6/
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn, mongolkccim@gmail.com