(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БНХАУ-ын хамгийн том Олон Улсын Импортын Онлайн Экспо

2022/11/05 --> 2022/11/10

БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай Хотын Ардын засгийн газар хамтран 5 дахь удаагийн “Хятадын Олон улсын Импортын Экспо”-г 2022 оны 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд  Шанхай хотноо зохион байгуулах бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оноос эхлэн энэхүү экспо нь онлайн болон офлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

Үзэсгэлэн нь доорх хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

  •  Ухаалаг, өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж
  •  Автомашин
  •  Шинэ дэвшилтэт технологи
  •  Инновацийн зохиомж
  •  Хувцас, гэр ахуй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн
  •  Хүнсний болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн
  •  Соёл боловсрол, аялал жуулчлал, бүх төрлийн үйлчилгээ
  •  Эмнэлгийн тоног төхөөрөмж, эмийн үйлдвэрлэл
  •  Олон улсын дүр төрхийн үзэсгэлэн 

Энэ жилийн хувьд Олон улсын дүр төрхийн үзэсгэлэнгийн хэсэг нь онлайн хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд Монгол улсын дүр төрхийн онлайн павильон тохижуулан оролцох юм.

Иймд Монгол Улсын онцлог, чанартай, экспортын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэгч цөөн тооны компаныг бүртгэн оролцуулахаар төлөвлөж байна.

Үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны вэб хуудаснаас авна уу.

Бүртгэлийн хугацаа: 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг дуустал
/Аялал жуулчлалын салбарын 3, бусад салбарын 7 нийт 10 аас илүүгүй компаны бүртгэнэ/

Бүртгүүлэх хүсэлтэй ААН-үүд хавсралт бүртгэлийн хуудсыг татан бөглөж бүрдүүлэх материалыг бүрдүүлэн exhibition@mongolchamber.mn хаягруу явуулна уу.

Хавсралт: Бүртгэлийн хуудас, Бүрдүүлэх материал

Холбоо барих:
Үзэсгэлэн яармагийн газар
Утас: 77277070 /4/, 90006950
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn