(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2022" Олон улсын үзэсгэлэн худалдаа

2022/05/18 --> 2022/05/21

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2022” Олон улсын үзэсгэлэн худалдааг 24 дахь жилдээ 2022 оны 5 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Уг үзэсгэлэнгийн зорилго нь “Ковид-19” цар тахлын улмаас нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг хамтдаа даван туулах, эдийн засгаа эргэн сэргээх, эрчимжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих хямд үнийн бодлогоор хэрэглэгч, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарыг холбож, дэмжихэд оршино.

Тус үзэсгэлэнд хүрээлэн буй орчиндоо ээлтэй, үр ашигтай, экспортын болон экспортлох боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, дотоодын хэрэгцээг хангагч бүх шатны үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, олон улсын стандартад нийцсэн импортын бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч байгууллага аж ахуйн нэгж, хувь хүмүүс, үүний дотор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, жижиг дунд бизнесийг дэмжигч байгууллагууд оролцох боломжтой юм.

“Үзэсгэлэнд оролцогч үндэсний аж ахуй нэгжүүд: 

  • Үзэгчдэд зориулан тодорхой цаг гарган эвэнт зохион байгуулах 
  • Бүтээгдэхүүн үйлчилгээгээ онцгой хямдруулах 
  • Дуудлага худалдаа, хөнгөлөлтийн эрхийн бичиг, сугалаат худалдаа явуулах 
  • Амталгаат худалдаа явуулах 
  • Шинэ үйлчилгээг олон нийтэд танилцуулах, сурталчлах
  • Төрөл бүрийн шоу зохион байгуулах боломжтой

Дээрх хөтөлбөрүүдээс гадна өөр арга хэмжээ зохион байгуулж оролцох бол урьдчилан мэдээллээ ирүүлсэн байх шаардлагатай ба ерөнхий хөтөлбөрт оруулж хэвлэл мэдээлэл болон бусад сувгаар нийтэд мэдээлэх, ном сурталчилгааг ерөнхий хөтөлбөрт оруулж хэвлэн тараахад эрт бэлтгэн мэдээлэх шаардлагатай байна.

Энэ удаагийн үзэсгэлэнг www.trademongolia.mn веб сайтаар дамжуулан олон нийтэд хүргэх ба цахимаар давхар зохион байгуулж байгаагаараа илүү онцлог, давуу талтай юм.

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2022 оны 5 дугаар сарын 13 хүртэл

Талбайн түрээс:

МҮХАҮТ-ын гишүүн байгууллага: 1м.кв = 60.000 төгрөг
Гишүүн бус байгууллага: 1м.кв = 80.000 төгрөг

Үзэсгэлэн худалдаанд оролцогч нь ЦАХИМ бүртгэл хийлгэсний дараа Зохион байгуулагчтай ГЭРЭЭ хийж албан ёсны оролцогч болно.

Холбоо барих: 

Үзэсгэлэн, Яармагийн Газар, 310 тоот
Утас: 976-70277070 /4/
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn
Харилцах мэргэжилтэн: 

  • Д. Ууганбаатар - 99915000 
  • Г. Мөнхзул -99036193