(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“ЁС ЗҮЙ – ТОГТВОРТОЙ БИЗНЕС” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй сошиал чалленжид нэгдэхийг уриалж байна

2021/11/22 --> 2021/11/29

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төвөөс "Бизнесийн ёс зүйн талаарх олон нийт тэр дундаа бүх түвшний бизнес эрхлэгчдийн ойлголтыг нэмэгдүүлж, ёс зүйтэй бизнес эрхлэгч болоход сэдэлжүүлэх" зорилгоор ЁС ЗҮЙ - ТОГТВОРТОЙ БИЗНЕС аяныг 11 сарын 15-аас 12 сарын 3-ны хооронд өрнүүлж байна.

Уг аяны хүрээнд бизнес бизнес эрхлэгчдийн дунд ЁС ЗҮЙТЭЙ БАЙДЛЫГ УРИАЛСАН, САЙН ТУРШЛАГААСАА ХУВААЛЦАХ сошиал чалленжийг 11 сарын 23-30-нд зохион байгуулж байна.

Ёс зүйг эрхэмлэгч, Бизнес эрхлэгч Таныг тус чалленжид нэгдэхийг уриалж байна.

Сошиал чалленжийн зорилго: Ёс зүйтэй бизнесүүдийг олон нийтэд таниулах, бизнесийн ёс зүйн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх

Сошиал чалленжид оролцох заавар: Байгууллагадаа ёс зүйг нэвтрүүлж буй туршлагаасаа хавсралт хувилбаруудаас сонгон постоор оруулах


 /Формат: *.PDF, Хэмжээ: 1,02 мб/

  • Пост оруулахдаа Бизнесийн ёс зүйн төв -ийг хамгийн эхэнд дурдаж #ChallengeAccepted хэмээн оруулсны дараа өөрийн постоо оруулах
  • Постныхоо төгсгөлд дараах хаштагуудаас сонгон оруулах #ЁсЗүйгДэлгэрүүлье #ЁсЗүйгУрамшуулъя
  • Байгууллага оролцож байгаа тохиолдолд дараачийн байгууллагаа чалленжид дуудах

Холбоо барих:

Утас: 99164719, 99051590
Цахим шуудан: bicentermn@gmail.com
Twitter: Бизнесийн ёс зүйн төв
Facebook: Бизнесийн ёс зүйн төв