(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Улаанбаатар Түншлэл – 2021” Олон Улсын Үзэсгэлэн Худалдаа

2021/09/22 --> 2021/09/25

“Монгол Улсад худалдааны салбар үүсэж  хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн Засаг даргын тамгын газар ХХААХҮЯ, ЖДҮГ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар Түншлэл-2021“ Олон улсын үзэсгэлэнг 46 дахь жилдээ 9 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдана. 

Үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний  үйлдвэрлэл, үйлчилгээ,  брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг монголын зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох нөхцөл боломжийг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийгээ дэмжин урамшуулахад оршино.   

Үзэсгэлэн худалдаанд доорх нэр төрлөөр оролцоно:  

  • Барилга, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж
  • Уул уурхайн ханган нийлүүлэлт 
  • Мэдээллийн технологи
  • Эмнэлэг, эрүүл мэндийн бүтээгдэхүүн 
  • Банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ 
  • Хөнгөн үйлдвэрийн салбар 
  • Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
  • Шинэ техник, технологи, инноваци 

  Үзэсгэлэнд оролцогчид дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой: 

  • Үзэгчдэд зориулсан төрөл бүрийн эвент зохион байгуулах 
  • Хямдралтай, сугалаатай, бэлэгтэй худалдаа зохион байгуулах 
  • Амталгаат худалдаа явуулах 
  • Шинэ үйлчилгээг олон нийтэд танилцуулах, сурталчлах

Энэ удаагийн үзэсгэлэнг www.trademongolia.mn веб сайтаар дамжуулан олон нийтэд хүргэх ба цахимаар давхар зохион байгуулж байгаагаараа илүү онцлог, давуу талтай юм. 

Үзэсгэлэн худалдаанд оролцогч нь ЦАХИМ бүртгэл хийлгэсний дараа Зохион байгуулагчтай ГЭРЭЭ хийж албан ёсны оролцогч болно.

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2021 оны 9 дүгээр сарын 25-ийг дуустал 

Холбоо барих:

Утас: 976-77277070/4/, 99036193, 99915000
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn