(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол-Оросын цахим бизнес уулзалтад урьж байна

2021/08/01 --> 2021/08/02

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газраас Экспортыг дэмжих, Ковид-19 цар тахлын сөрөг үр дагаврыг багасгах ажлын хүрээнд Оросын тэргүүлэгч банк болох “Сбербанк”-ны санаачилгаар Оросын компани, бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлд гаргах боломжийг өргөжүүлэхэд чиглэсэн цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаа тухай мэдээллийг бидэнд ирүүлээд байна.

“Сбербанк” нь олон улсын эдийн засгийн түншлэлийг дэмжих зорилгоор гадаад худалдааны үйл ажиллагаанд оролцогч аж ахуйн нэгжүүдэд зориулан “Олон улсын цахим бизнес ажиллагаа” хэмээх шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгосон бөгөөд энэхүү үйлчилгээгээрээ дамжуулан Оросын бэлтгэн нийлүүлэгчдийн бүтээгдэхүүнийг онлайнаар дамжуулан гадаадын худалдан авагчдад хүргэхэд гол зорилго нь оршиж байгаа юм.

2021 оны 8 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд Оросоос зайрмаг, мөхөөлдөс нийлүүлэх асуудлаар зохион байгуулагдах ээлжит арга хэмжээнд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудыг оролцохыг урьж байгааг уламжилж байна.

Энэхүү арга хэмжээнд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгэлээ илгээнэ үү.

Зохион байгуулагдах цахим арга хэмжээ Монгол-Оросын бизнесийн харилцааны хөгжилд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэлтэй байна.

Хугацаа: 2021 оны 08 дугаар сарын 02-03-ны өдрүүд

Холбоо барих:

МҮХАҮТ-ын гишүүнчлэлийн газар
Утас: 77277070 (2)