(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Цахим эдийн засаг ба түүний жижиг, дунд бизнесийн хөгжил дэх үүрэг” сэдэвт дугуй ширээний уулзалтанд урьж байна

2020/10/19 --> 2020/10/19

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын хэмжээнд Оросын Холбооны Улсын санаачилгаар энэ оны 10 дугаар сарын 20-ны өдөр цахим хэлбэрээр “Цахим эдийн засаг ба түүний жижиг, дунд бизнесийн хөгжил дэх үүрэг,роль” сэдэвт дугуй ширээний уулзалт зохион байгуулагдах гэж байна.

АХАИББХ нь Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах бүхий л талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх зорилготой бөгөөд манай улс 2001 онд нэгдэн орсон. Эдүгээ тус бага хурал нь 27 гишүүн, 8 ажиглагч гишүүнтэй.

Дээрх дугуй ширээний цахим уулзалтаар АХАИББХ-ын гишүүг орнууд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх арга замууд, жижиг дунд бизнес эрхлэгчдийн экспортын чадамжийг хөгжүүлэн нэмэгдүүлэх, гишүүн орнуудын бизнес эрхлэгчдийн цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээс гадна одоогийн гишүүн орнуудын хамтын ажиллагаа түүнийг хэрэгжүүлж буй сайн туршлагын талаар санал солилцоно.

Тус арга хэмжээнд бизнесийн нийгэмлэг, холбооны болон жижиг дунд бизнесийн төлөөллүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Жич: 2020 оны 10 дугаар сарын 15-ны дотор бүртгүүлнэ үү. Мөн арга хэмжээний хөтөлбөрийг хавсаргав. 

Хэзээ: 2020 оны 10-р сарын 20-ны өдрийн 09:30-13:00 цагт
Хаана: ГХЯ

Холбоо барих: 
МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn; 
Харилцах утас: 77277070-5, 99148510