(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ЕХ-ны бүртгэгдсэн экспортлогчийн систем (REX)-ийг ашиглан та өөрийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ЕХ-ын зах зээлд хэрхэн экспортлох вэ? сургалтанд оролцохыг урьж байна

2020/01/23 --> 2020/01/23

2017 оноос эхлэн Европын Холбоо (ЕХ)-ны “GSP”+ Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн хүрээнд импортын барааны гаалийн татварын хөнгөлөлт эдэлж буй бүтээгдэхүүний гарал үүслийн бүртгэлийг цахимжуулж, түүнийг Монгол улс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн (ЕХ)-ны REX буюу “Бүртгэгдсэн экспортлогчдын систем”-ийг нэвтрүүлж буйтай холбогдуулан Монгол Улсын Гадаад Харилцааны яам (ГХЯ), Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн  Танхим (МҮХАҮТ) хамтран хэрэгжүүлэхээр болоод байна. 

Уг бүртгэгдсэн экспортлогчдын системд аж ахуйн нэгж, экспортлогчдыг бүртгүүлэх, бүртгэлийн санг хөтлөх үйл ажиллагааг МҮХАҮТ гүйцэтгэнэ.

Энэ үйл ажиллагаатай холбогдуулан МҮХАҮТ-аас ЕХ-ны бүртгэгдсэн экспортлогчдын системд хэрхэн бүртгүүлэх, бүртгүүлэх журмыг Монгол улсаас Европын Холбооны орнууд руу экспорт хийж буй аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгчдэд танилцуулах сургалтыг хийх гэж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.  

Хэзээ: 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 15.00 цагт 
Хаана: МҮХАҮТанхимын 503 тоот хурлын танхимд

МҮХАҮТ, Хэрэглэгч үйлчилгээний газар
Б.Оюундарь /мэргэжилтэн/, Ж.Алтанцэцэг /мэргэжилтэн/
Утас: (976) 77277070-3
Цахим шуудан: khulan@mongolchamber.mn; export@mongolchamber.mn