(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Ногоон долоо хоног” олон улсын үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ танилцуулахыг урьж байна

2020/01/15 --> 2020/01/26

МҮХАҮТанхим нь төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд экспортын чиг баримжаатай хүнсний үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнүүдийг Европын холбооны улсад танилцуулах боломжийг олгох зорилгоор ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо 2020 оны 1 дүгээр сарын 16-27-ны өдрүүдэд зохион байгуулагдах 94 дэх удаагийн  International Green Week -Ногоон долоо хоног олон улсын үзэсгэлэнд оролцох зохион байгуулалтын ажлыг эхлүүлж байна.
 
Тус үзэсгэлэнд танилцуулагдах бүтээгдэхүүнийг МҮХАҮТанхим нь нэгдсэн зохион байгуулалттайгаар гарал үүсэл, гаалын бүрдүүлэлт, тээвэрлэлийн асуудлыг хариуцан, үзэсгэлэнгийн шаардлагад нийцүүлэн дээж хэлбэрээр оролцуулах бөгөөд бүтээгдэхүүнүүдийн мэдээллийг герман хэл дээр бэлтгэн сурталчлан танилцуулах болно. Тус үзэсгэлэнд оролцох бүтээгдэхүүнүүдийн оролцоог Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Экспортыг дэмжих TRAM төсөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам бүрэн дэмжин ажиллаж байна.

Үзэсгэлэнд танилцуулагдах хүсэлтэй бүтээгдэхүүний бүртгэлийг 2019 оны 12-р сарын 12-ны өдөр хүртэл бүртгэнэ.

Иймд бүтээгдэхүүний товч танилцуулга, сав баглаа боодлын фото зургийг дараах хаяг илгээн холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Холбоо барих:

МҮХАҮТ, Үзэсгэлэн яармагийн газар
Утас: 77277070 (дотуур дугаар - 4)
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn