(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол Хятадын 4 дэх удаагийн үзэсгэлэн худалдаа

2019/12/24 --> 2020/01/01

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо зохион байгуулагдах Хятад Монголын 4 дэх удаагийн өвлийн үзэсгэлэн худалдаанд оролцохыг урьж байна.

МҮХАҮТанхим, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын засгийн газар, Худалдааг дэмжих хороо хамтран 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Хятад-Монголын 4 дэх удаагийн уламжлалт үзэсгэлэн худалдааг Эрээн хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд  зохион байгуулах гэж байна. 

Үзэсгэлэнгийн зохион байгуулалт, цар хүрээ нэмэгдэж энэ жилээс ОХУ, Энэтхэг, Малайз, Тайланд, Пакистан зэрэг гадаадын оролцогчид хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн салбарын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ дэлгэн сурталчлах юм.

Тус үзэсгэлэнд ноос, ноолуурын 15, Үндэсний хувцас, дээл малгайн 10, Үнэт эдлэлийн 5, Гутал 5, Арьс ширэн эдлэлийн 5 аж ахуйн нэгжийг бүртгэн оролцуулна.

Үзэсгэлэнгийн талбай хязгаартай тул яаралтай бүртгэлээ илгээнэ үү.

  • Байгууллагууд үзэсгэлэн эхлэхээс дуусах хугацаанд бүрэн оролцох шаардлагатай.
  • Онлайн бүртгэл илгээж гэрээ байгуулж, төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд бүртгэл баталгаажсанд тооцож талбайн сонголтыг хийлгэнэ. 
  • Wechat, болон утсаар бүртгүүлэхгүй байхыг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье. 

Бүртгэлийн хугацаа: 2019 оны 11 сарын 21-нээс 12 сарын 09

Хариуцах ажилтан: МҮХАҮТ-ын ҮЯГ-ын мэргэжилтэн Д.Булганчимэг
Утас: 77277070-4, 94147978, 99017740
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn

Зардлын урьдчилсан мэдээлэл
Үзэсгэлэнгийн журам
Чөлөөт бүс ачаа тээврийн зардлын дэлгэрэнгүй
Барааны бүтээгдэхүүний бүртгэлийн хуудас