(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Индонез - Монголын бизнес уулзалтанд урьж байна

2019/11/24 --> 2019/11/24

МҮХАҮТ нь Бээжин дэх Бүгд Найрамдах Индонез улсын Элчин сайдын яамтай хамтран 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Монгол - Индонез” -ийн бизнес уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээ нь Индонез- Монголын бизнес эрхлэгчдийн хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр орны хоорондын эдийн засаг, бизнесийн боломжуудыг нээх чухал ач холбогдолтой юм.

Уулзалтанд уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал, гадаад худалдаа /хүнс, эм, эмийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн/ чиглэлээр байгууллагуудыг урьж байна.

Уулзалт 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11:30- 14:00 цагт Шангри-Ла зочид буудалд болно.

Арга хэмжээний хөтөлбөр

11.30- 12.00    Бүртгэл
12.00- 12.10    Монгол улсыг хамаарах Бүгд Найрамдах Индонез улсын элчин сайд нээж үг хэлнэ
12.10- 12.20    МҮХАҮТ-ын удирдлага нээж үг хэлнэ
12.20- 14.00    B2B уулзалт үдийн зоогийн туршид явагдана

Бүртгэл хариуцсан ажилтан:

МҮХАҮТ, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Г.Мөнхзул
Утас: 99036193
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn