(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

45 дахь удаагийн Олон улсын хүнсний бараа бүтээгдэхүүний “FoodEx Japan 2020” үзэсгэлэнд хөнгөлттэй үнээр оролцох тухай

2020/03/09 --> 2020/03/12

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монгол-Японы төв, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO)-ууд хамтран жил бүр Япон улсад зохион байгуулагддаг хамгийн том хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн “FoodEx Japan 2020”-д Монголын аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг Япон улсын зах зээлд сурталчлан таниулах, нэвтрэх боломжийг нээх чиглэлд дэмжин ажилладаг.

45 дахь удаагийн “FoodEx Japan 2020” үзэсгэлэн 2020 оны 3-р сарын 10-13-ны өдрүүдэд Япон улсын Чиба хотод зохион байгуулагдах гэж байна.

JETRO байгууллагын хөнгөлөлттэй бүс (JETRO Zone) дэх талбайн хэмжээ 7м2, үнэ 1500 ам.доллар (өөрийн зардлаар бие даан оролцох оролцогчдод талбайн түрээсийн үндсэн үнэ 6500 ам.доллар). Монгол улсаас 4 хүртэлх аж ахуйн нэгжүүдийг оролцуулах боломжтой тул JETRO байгууллагаас хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдээс сонгон шалгаруулалт хийх юм.

Үзэсгэлэнд оролцогчдод тавигдах шаардлага:

  • Хүнсний үйлдвэрлэгч эсвэл экспортлогч байх (засгийн газар, холбоо, хоршоо байж болохгүй)
  • Япон улсад зах зээлд харилцагч, дистрьбютер байхгүй

JETRO Zone д тавигдах боломжтой бүтээгдэхүүнүүд:

  • Кофены вандуй, цайны навч, (хуурай, найруулдаг бүтээгдэхүүн. шингэн бүтээгдэхүүн биш)
  • Согтууруулах ундаа
  • Чихэр, жигнэмэг
  • Хоолны амтлаг, хүнсний тос
  • Боловсруулсан болон түүхий хүнсний ногоо, жимс, жимсгэнэ
  • Самар, үр тарианы бүтээгдэхүүн (овъёос, гурвалжин будаа, буудай)

JETRO Zone д тавигдах боломжгүй бүтээгдэхүүнүүд: (бие даасан оролцогчдад хамаарахгүй)

  • Эрдэст ус
  • Мах, махан бүтээгдэхүүн
  • Хөлдөөсөн амттан, зайрмаг
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Шингэн уух зүйл: хийжүүлсэн ундаа, жимсний ундаа, хүч тамирын ундаа, шингэн кофе, шингэн цай, мөн спиртын агууламж 1%-оос доош ундаа,
  • Эм эмийн бүтээгдэхүүн
  • Элсэн чихэр
  • Жамц давс

Иймд JETRO байгууллагын хөнгөлттэй бүсэд талбай авч бараа бүтээгдэхүүнээ танилцуулах аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг 2019 оны 7-р сарын 30-ны өдөр хүртэл доорх хаягт хүлээн авна. Бүртгэлийн хуудсыг англи хэл дээр бүрэн бөглөж puujee@fusion.mn цахим шуудангийн хаягаар илгээнэ үү. Хугацаа хоцорсон бүртгэлийн хуудсыг хүлээн авахгүйг анхаарна уу.

Бүртгэлийн хуудсыг хавсаргав. (Татах: формат: *.xlsx, хэмжээ: 72 kb)

Холбоо барих:

JETRO байгууллагаас хариуцан ажиллах:
Фьюжн Консалтинг ХХК
Ноён. Фүжий Казүнори
Утас: 95266919
Цахим шуудан: puujee@fusion.mn

МҮХАҮТ-аас хариуцан ажиллах:
Үзэсгэлэн, Яармагийн Газар
Утас: (976) 77277070-4