(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Expertise - Барааны тоо чанар шалгах аргачлалууд Гарын авлага


2146
18

Хэрэглэгчээр заавал нэвтэрч уншина уу

  • ӨМНӨХ ҮГ

    Экспорт Импортын Барааны Магадлан Шалгах буюу Экспертизийн Газрын хамт олноос бэлтгэн гаргаж буй энэхүү шинэчлэн засварласан цуврал гарын авлага нь экспертиз хийх аргачлалыг нэгтгэн, шинээр нэмэгдэж буй нефть бүтээгдэхүүнийг тээвэрлэх вагон-цистерний таблицуудыг багтааж, хэрэглэгдэх нэр томьёоны хувьд боловсронгуй болгох зорилготой юм. Энэхүү цуврал гарын авлагад гол нэр төрлийн барааг шалгах аргачлалуудыг нэгтгэн барааны нэр төрлийн тухай үндсэн ойлголт, стандартын шаардлага, барааны гэмтэл, согогийн талаар болон шалгах аргачлалыг багтаан оруулсан бөгөөд Стандарт Хэмжил Зүйн Үндэсний Төвөөс олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулсан сүүлийн үеийн ”МNS” стандартуудыг оруулсан болно.

    Тус газар нь Экспорт Импортын Барааны Магадлан Шалгах Газар нэртэйгээр 1961 онд байгуулагдсан бөгөөд 2017 онд Хэрэглэгч Үйлчилгээний Экспертизийн газар болж, Монгол Улсын “Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тухай хууль”-иар олгогдсон экспорт, импортын барааны тоо, чанарын талаар магадалгаа гаргах бүрэн эрхийнхээ дагуу гадаад худалдааны үйл ажиллагааны явцад гардаг төрөл бүрийн маргааны үед талуудын аль алиных нь эрх ашгийг үл хамгаалах зарчмыг баримтлан хөндлөнгийн шалгалт /экспертиз/ хийж, нотолгоо /сертификат/ гаргаж өгөх зорилготой.

    Тус гарын авлагыг судалснаар Монголын ба гадаадын байгууллага, хувь хүний захиалгын үндсэн дээр худалдагч худалдан авагч талуудын хооронд хийсэн гадаад худалдааны гэрээгээр нийлүүлэгдэж буй төрөл бүрийн бараа, тоног төхөөрөмж, түүхий эд импортлох явцад элбэг тохиолддог тоо, чанарын зөрчил гэрээгээр тохиролцсон марк, тип, артикул, иж бүрдэл зөрөх, нийлүүлэлтийн хугацаа хоцрох зэрэг зөрчлүүдийг илрүүлж сертификат гаргах мэдэгдэхүүнтэй болно.

    Манай Газрын нотолгоо /сертификат/ нь Монгол улсын болон Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн баримт болж хохирлыг барагдуулахаас гадна, гаалийн болон онцгой албан татвар, худалдааны зэрэг бусад татвар төлөх хэмжээг үнэн зөв тогтоож, татварыг буцаан олгох мөн даатгалын байгууллагатай тооцоо хийхэд үндэслэх баримт нь болж Та бүхний бизнесийн үйл ажиллагаанд зохих үр дүнгээ өгч байгаа билээ. Энэ гарын авлага нь экспертүүдийн ажлын гарын авлага болохоос гадна
    бусад гадаад худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтан, менежер, мэргэжлийн хяналтын байгууллагуудын ажилтнууд, энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудад хэрэглэгдэх чухал ном болно гэж үзэж байна. Бид цаашид бусад төрлийн бараануудын шалгах аргачлалыг үргэлжлүүлэн боловсруулж гаргах болно. Энэхүү гарын авлагыг хэвлэхэд туслалцаа үзүүлсэн Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монголын худалдааг дэмжих төсөл”-д гүн талархал илэрхийлье.

    Энэхүү гарын авлагатай холбогдуулан гаргах санал, хүсэлтийг 77277070 утсаар мэдэгдвэл туйлын талархалтайгаар хүлээн авах болно.

Expertise - Барааны тоо чанар шалгах аргачлалууд Гарын авлага
Бусад ном