(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ болон Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубээс хамтран зохион байгуулсан нийтлэлийн уралдааны бүтээлүүд


Ангилал: Бусад

Хэрэглэгчээр заавал нэвтэрч уншина уу

  • МҮХАҮТ болон Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубээс хамтран зохион байгуулсан нийтлэлийн уралдааны бүтээлүүд /Covid-19 цар тахлын дараах бизнесийн орчин: Сорилт ба боломж/

    Эмхэтгэсэн: Батбаярын Баяртогтох
    Редактор: Эрдэнэбилэгийн Адъяасүрэн

    МЭНДЧИЛГЭЭ

    МҮХАҮТ үүсгэн байгуулагдсан түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубтэй хамтран зохион байгуулсан " COVID-19 цар тахлын дараах бизнесийн орчин: Сорилт ба Боломж" нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлч, нийтлэлч нартаа талархал илэрхийлье.

    МҮХАҮТ нь бизнесийн төлөөллийн хамгийн том байгууллагынхаа хувьд, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, баялаг бүтээгч хувийн хэвшлээ сонсох, бодлогын өмгөөлөл үзүүлэх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд бизнес эрхлэгчдийн дуу хоолойг илэрхийлэх, байр суурийг олон нийтэд хүргэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, тэр тусмаа сэтгүүлчдийн үүрэг, оролцоо хамгийн чухал билээ.

    2020 он бол маш онцлогтой жил болон улирч байна. Эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчинд COVID-19 цар тахлын нөлөө томоохон дохио, цохилт болсон төдийгүй төрийн бодлого, шийдвэр, хувийн хэвшлийн бизнесийн төлөвлөгөөнд хүртэл эрс өөрчлөлт хийхэд хүргэлээ. Дэлхий нийтэд айдас, түгшүүр дагуулсан энэхүү цар тахлыг монголчууд бид эрүүл мэндийн хувьд харьцангуй хохирол багатай даван туулж байгаа ч эдийн засгийн хувьд багагүй хохирол амсч байна.

    МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчдийг хамруулсан удаа дараагийн судалгаа явуулж, эдийн засгийг эрчимжүүлэх багц саналууд боловсруулан төр засагт хүргүүлсэн төдийгүй Эдийн засгийг эрчимжүүлэх нэгж байгуулж, хямралаас 900 хоногт гарах хөтөлбөрийг санаачлан танилцуулаад байна. Сэтгүүлчид ч мөн энэ хугацаанд бидний үйл ажиллагааг сурталчлан идэвхтэй хамтран ажиллаж ирлээ.

    Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубтэй хамтран цаашид бид олон ажил хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Үүний нэг нь таны гарт хүрч байгаа сэтгүүлчдийн бүтээлийн эмхэтгэл юм. Зөвхөн уралдаанаар хэмжигдэхгүй энэ оны турш цар тахлын эдийн засагт үзүүлж буй нөлөө, түүний үр дагавар бизнесийн орчинд хэрхэн нөлөөлж байгаа, үүний хохирлыг хэрхэн бага байлгах боломж, гарцыг эрэлхийлсэн сэтгүүлчдийн бүтээлийг бид хамтатган хүргэж байна. Энэхүү эмхэтгэлийг хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлсэн ЕХ-ны Монголын худалдааг дэмжих ТРАМ төсөлд талархал илэрхийлье.

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин

МҮХАҮТ болон Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубээс хамтран зохион байгуулсан нийтлэлийн уралдааны бүтээлүүд
Бусад ном