(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Комплаенсын төлөв байдлын судалгаанд хамрагдана уу

2022/01/25 0

Комплаенс гэдэг нь компанийн засаглалын нэгэн хэсэг бөгөөд тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хууль тогтоомж, журам, зааварт нийцүүлж үйл ажиллагаа явуулах чадамж юм.

Комплаенсын үйл ажиллагаа нь 2 түвшинд явагддаг. Үүнд:

  • Тухайн байгууллагын мөрдөж ажиллах ёстой хууль тогтоомжууд, зохицуулагч байгууллагаас тавьсан шаардлага, мөрдөх ёстой хэм хэмжээг сахиулах
  • Хууль эрх зүйн орчны хүрээнд тухайн байгууллагын дотооддоо баталсан дүрэм журмуудыг сахиулах

Дээр дурдсан хууль, тогтоомж, журам, дүрмийг мөрдүүлэх ажиллагаа буюу комплаенс гэдэг ойлголтод авлига, ашиг сонирхлын зөрчил, “шүгэл үлээх”, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа, мэргэжлийн ёс зүй, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, байгууллагын эрхэм зорилго, алсын хараанд нийцсэн дотоод сахилга бат зэрэг өргөн хүрээний асуудлууд багтдаг. Компанийн амжилт нь засаглалаасаа шууд хамааралтай байдаг.

МҮХАҮТ-ын дэргэдэх Комплаенсын үндэсний зөвлөлөөс өнгөрсөн жил “Комплаенсын төлөв байдал-2020” судалгааг авч байсан бол энэ удаа 2021 оны төлөв байдлын судалгааг авч байна. Бизнесийн орчин,  үйл ажиллагаанд саад болж байгаа нөхцөл байдлыг судлан гаргаж, түүнээс гарах арга замыг тодорхойлоход тус судалгааны ач холбогдол оршино. Иймд бизнес эрхлэгчид Та бүхнийг тус судалгаанд хамрагдан, дэмжин ажиллахыг хүсье.

Холбоо барих:

МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газар
Утас: 77277070 (2)
Цахим шуудан: info@mongolchamber.mn