(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Хөдөлмөрийн тухай хуулийн цогц сургалтыг зохион байгууллаа

2022/01/14 0

 

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Академи, өмгөөллийн “Юзисан партнерс” ХХН хамтран Хөдөлмөрийн тухай хуулийн цогц сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын үеэр

  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хамрах хүрээ, суурь зарчим
  • Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны нийтлэг зохицуулалт, хөдөлмөрийн гэрээ, нэмэлт нөхцөл
  • Хөдөлмөрийн гэрээ цуцлах дуусгавар болгох нөхцөл
  • Хөдөлмөрийн сахилга
  • Хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулалт
  • Хөдөлмөрийн эрхийн маргаан
  • Хүн амын зарим бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа
  • Баталж мөрдүүлэх дүрэм, журмуудын талаар танилцуулав.

Мөн Хөдөлмөрийн тухай хуульд шинээр тусгагдсан зохицуулалт, хуулийг дагаж мөрдөхөд аж ахуйн нэгж, байгууллагаас анхаарах асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдын асуултад хариуллаа.