(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бизнесийн ёс зүйтэй шийдвэр гаргахад туслах нь 

2021/12/05 0

Бид өдөр тутамдаа олон төрлийн шийдвэрүүдийг гаргаж байдаг. Ээж хүний хувьд хүүхдээ аль сургууль цэцэрлэгт оруулах вэ? Ямар хоол хүнс идүүлэх вэ? Хятад ногоо юу? Монгол ногоо юу? Үүнтэй адил жижиг том бизнесийн компаниуд ч өдөр бүр чухал шийдвэрүүдийг гаргадаг. Шийдвэр гаргахад хүндрэлтэй нөхцөл байдалд зөв, оновчтой шийдвэр гаргахад  хувь хүнд үнэт зүйл, ёс зүйтэй шийдвэр гаргадаг дадал зэрэг нь луужин болдогтой адил бизнесийн байгууллагад бизнесийн ёс зүйн бий болсон тогтолцоо нь компанийн эрхэм зорилгыг хангасан шийдвэр гаргалтад луужин болж өгдөг. Үүгээрээ тухайн бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд оролцогч бүх талуудын эрх ашиг хохирохгүй байх боломж бүрддэг. Бизнесийн ёс зүйтэй шийдвэр гаргахад дараах хэдэн зүйлийг тодорхойлон гаргаж ирэх хэрэгтэй.

Компанийн эрхэм зорилго, үнэт зүйлийг тодорхойлох

Компани зөвхөн мөнгө олох, сайн бүтээгдэхүүн бүтээх, олон бараа үйлчилгээг нийлүүлэх гэсэн эрхэм зорилготой байдаггүй. Хүмүүс, хамт олон, нийгэм, үйлчлүүлэгчидтэйгээ холбон эрхэм зорилгоо тодорхойлдог. Харин компанийн үнэт зүйлс нь зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчмуудын чухал мэдээлэл болж өгдөг. 

Компанийн оролцогч талууд гэж хэн бэ?

Хувьцаа эзэмшигчид, үйлчлүүлэгчид, борлуулагч нар, ханган нийлүүлэгчид, төрийн байгууллага гэх мэт компанид олон оролцогч талууд бий. Бизнесийн ёс зүйтэй шийдвэр гаргахад нэг чухал тал нь яах аргагүй оролцогч талуудын сонирхол, санаа зовнилыг ойлгох, тэдэнтэй харилцаагаа хөгжүүлэх явдал юм.

Компанийн эрхэм зорилго, үнэт зүйл, оролцогч талуудыг тодорхойлсны дараа ёс зүйтэй бизнесийн шийдвэр гаргах хүрээг тодорхойлох ёстой. Шийдвэр нь улс төр, нийгмийн өнцгөөс юу зөв, юу буруу гэдгийг чухалчлалгүй  оролцогч талуудын ашиг сонирхлыг тэнцвэржүүлэхэд анхаарах хэрэгтэй.

За тэгээд эдгээр асуултыг тавиад үзээрэй.

Ёс зүйтэй бизнесийн шийдвэр гаргах тогтолцоонд шийдвэр гаргахад “хууль ёсны” эсэхийг асуухаас гадна шийдвэр “зөв” эсэхийг тодорхойлоход чиглэнэ.

  • Асуудлыг тойрсон ямар баримтууд байна вэ? Ямар сонголт хийх боломжтой вэ?
  • Шийдвэр нь хууль, ёс зүйн дүрэмтэй холбоотой юу? Зөрчөөгүй гэж үзвэл холбогдох ямар асуудал  хөндөгдөж байна вэ?
  • Шийдвэр нь холбогдох оролцогч тал бүрд ямар нөлөө үзүүлэх вэ?
  • Компани болон түүний оролцогч талуудад үзүүлэх ашиг тус, сөрөг нөлөө юу вэ? Ашиг  нь оролцогч талуудад үзүүлэх сөрөг нөлөөг давж байна уу? Аль сонголт нь компанийн эрхэм зорилго, үнэт зүйлстэй хамгийн их нийцэж байна вэ?
  • Шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд танилцуулсан бол оролцогч талууд хэрхэн хариулна гэж бодож байна?

Эх сурвалж: www.michiganstateuniversityonline.com