(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Залууст зориулсан энэ оны хамгийн анхны, хамгийн том дижитал арга хэмжээ "Z Networking Conference-2021" болно

2021/11/11 0

МҮХАҮТ нь ирээдүйд хөдөлмөрийн зах зээл дээр гарах залуусыг чадавхжуулах, энтрепренер сэтгэлгээг төлөвшүүлж, залуусын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор “ЦойлогсоZ” төсөлтэй хамтран ажилладаг. Төслийн хүрээнд ЦойлогсоZ баг нь залууст зориулсан энэ оны хамгийн анхны, хамгийн том  дижитал үйл ажиллагаа болох "Z networking conference-2021" арга хэмжээг 11 дүгээр сарын 13-нд МҮХАҮТ-д зохион байгуулах гэж байна.

Тус үйл ажиллагааны үеэр шинэ үеийн залууст шаардлагатай ур чадвар, хандлага, арга барилыг тодорхойлж, ирээдүйн чиг хандлагын тухай салбартаа амжилттай яваа эрхмүүд болон шинэ үеийн залуусын төлөөлөл үзэл бодлоо хуваалцах юм.

Залуусын оюунд хөрөнгө оруулах бэлгүүдийг задлах "Z networking conference-2021" нь цар тахлаас үүдэн цахим болон танхимаар зэрэг явагдах бөгөөд цахимаар 100 мянга гаруй залуус оролцоно.

Хамгийн анхны залуусын дижитал эвентийн хүрээнд шинэ үеийн сэтгэл зүй, үе хоорондын ялгаа зэрэг судалгаанд үндэслэсэн сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлэхээс гадна оролцогчдын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд дохионы хэлмэрч ажиллах аж.

Түүнчлэн үйл ажиллагааны дараа арга хэмжээний дүрс бичлэгийг орон нутгийн телевизүүдээр дамжуулан олон нийтэд хүргэхээр төлөвлөж байна.

Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

ЦойлогсоZ төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.