(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Фото: "Дубай-2020" Дэлхийн экспогийн улс орнуудын павильонуудыг танилцуулж байна

2021/10/25 0

АНЭУ-ын Дубай хотноо зохиогдож буй Дэлхийн экспод оролцогч олон улс орнууд өөр өөрийн онцлог дизайн бүхий павильоноо байгуулжээ.

“Ковид-19” халдварын нөлөөнөөс шалтгаалан жил шахам хойшлогдон зохиогдсон "Дубай-2020" экспо 2022 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 16-нд "Монголын Үндэсний Өдөрлөг" зохион байгуулагдах юм.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Угсаа залгамжлах ханхүү, Дубайн Гүйцэтгэх зөвлөлийн дарга Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум “Дубай экспо 2020” дахь Монголын павильоноор зочилсны дараачаар манай улсын павильоныг сонирхох жуулчид, зочдын тоо нэмэгдэж, 10 дугаар сарын 21-ний өдөр гэхэд 4500 хүн үзэж, сонирхжээ.