(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Entrepreneur - 2015

МҮХАҮТ-д гишүүн бизнес эрхлэгчдээ дэмжин урамшуулдаг нэг чиг үүрэг бий. Үүний дагуу зохион явуулдаг оны шилдэг ААН, бизнес эрхлэгчдээ тодруулж шалгаруулдаг "Энтрепренер-2015" арга хэмжээ оны босгон дээр (29/XII)-нд "Шангри-Ла хотел"-д боллоо.

19 дэх жилдээ болж буй энэ удаагийн шалгаруулалтын Гран При-г "Болд төмөр Ерөө гол" ХХК хүртлээ. Удаалаад оны онцлох ААН-үүдээр "Монполимет", "ТЭСО", "Монос" групп зэрэг 10-аад компани тодорлоо.

Цаашлаад салбар салбарын шилдэгүүд, мөн "Тогтвортой менежмент нэвтрүүлэгч", "Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч",, "Байгалийн нөхөн сэргээгч" зэрэг олон номинациар шилдэгүүдийг шалгаруулав. Шагналыг МҮХАҮТ-ын Тэргүүлэгч гишүүд "Барс групп"-ийн Ерөнхий захирал Ч.Амарбаатар, "Өгөөж Чихэр боов" ХХК-ийн Ерөнхий захирал С.Түмэнгэрэл болон “Мобиком” корпорацийн захирал С.Энхбат, “Монгол глобал” ХХК-ийн захирал Ганбаяр нар болон МҮХАҮТ-ын удирдлага нар гардуулсан юм.

Энэ жил манай үндэсний "Монполимет" ХХК Ази, Номхон далайн орнуудын ХАҮТ-уудын Холбооны шагнал "Алтан цом" хүртснийг Ерөнхий захирал Б.Гарамжав гардан авлаа.

Бас нэг онцлог нь бизнесийг дэмжигч "Төрийн түшээд"-ийг тодруулсан бөгөөд өнгөрч буй оны хувьд УИХ-ын гишүүн С.Бямбацогт (Монгол-Хятадын Ажил хэргийн Зөвлөлийн дарга), УИХ-ын гишүүн, АҮ-ийн сайд Д.Эрдэнэбат (ОХУ-тай хамтран ажиллах Ажил хэргийн Зөвлөлийн ерөнхийлөгч), Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан (Э/з-гийн Ил тод байдлын хуулийг хамтран хэрэгжүүлсэн) нар өнгөрч байгаа онд бизнесийн төлөөллийн гол байгууллага МҮХАҮТ-тай илүү идэвхтэй хамтран ажиллаж, бизнес эрхлэгчдэд хамгийн ойр төрийн хүмүүс байв.

Энэ удаагийн "Энтрепренер-2015"-д Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын гишүүн С.Оюун нарын хүмүүс оролцов.

ШАЛГАРСАН АЖ АХУЙН НЭГЖ , БИЗНЕС ЭРХЛЭГЧИД

ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖҮҮД

  • ГРАНПРИ БОЛД ТӨМӨР ЕРӨӨ ГОЛ ХХК
  • Монполимет ХХК
  • ТЭСО ХХК
  • Монос Групп
  • ХААН Банк
  • Эрдэнэт үйлдвэр ХХК
  • Мобиком Корпораци ХХК
  • Бишрэлт холдинг ХХК
  • Номин Холдинг ХХК
  • Шунхлай ХХК
  • Өгөөж Чихэр Боов ХХК

ENTREPRENEUR – 2015 ШАЛГАРСАН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД

Үндэсний үйлдвэрлэгч - Оны онцлох Энтрепренер 

  • Талх Чихэр ХК-ийн гүйцэтгэх захирал М.Базар-Ууган
  • Гофро Мануфакторинг ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Батчимэг

Оны онцлох Экспортлогч – Энтрепренер

  • Ханбогд Кашимер ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг
  • Хөрөнгө оруулагч - Оны онцлох Энтрепренер
  • Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХК-ийн гүйцэтгэх захирал

Оны онцлох Импортлогч - Энтрепренер

  • БСБ Сервис ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан

Ноу Хау нэвтрүүлэгч - Оны онцлох Энтрепренер

  • Мон Маг ХХК-ийн ерөнхий захирал Ж.Жамъян

Компаний нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч- Оны онцлох Энтрепренер

  • Уул уурхайн Үндэсний Олборлогч ХХК-ийн захирал Ш.Лхамсүрэн
  • Хас Банкны гүйцэтгэх захирал М.Болд
  • Дарханы ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Нямдаваа

Жижиг дунд бизнесийг дэмжигч - Оны онцлох Энтрепренер

  • Масс Эженси Группийн ерөнхий захирал Н.Мөнхжаргал 

Судалгаа Хөгжлийн Оны онцлох Энтрепренер

  • Ви Эс Эм энд Ай ХХК-ийн Д.Одончимэд

Аудитын салбарын - Оны онцлох Энтрепренер

  • БДО аудитийн ерөнхий захирал Г.Баянмөнх

Боловсролын салбарын - Оны онцлох Энтрепренер

  • Эм Зүйн ШУИС-ийн захирал, ЭЗУ-ны доктор, профессор Л.Цэрэндулам

Хүнсний салбарын - Оны онцлох Энтрепренер

  • Сүү ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга

Худалдааны салбарын – Оны онцлох Энтрепренер

  • Хархорин Хүрээ ХХК-ийн ерөнхий захирал Б.Отгонгэрэл

Барилгын салбарын - Оны онцлох Энтрепренер

  • Бүти ХХК-ийн захирал Г.Батжаргал

Хэвлэл мэдээллийн салбарын - Оны онцлох Энтрепренер

  • Гэгээн Далай ХХК-ийн захирал Н.Базаррагчаа

Эрчим хүчний салбарын - Оны онцлох Энтрепренер

  • Альянс Тех ХХК-ийн ерөнхий захирал З.Баясгалан

Уул уурхайн салбар - Оны онцлох Энтрепренер

  • Шарын гол ХК-ийн дарга Б.Батмөнх

Даатгалын салбарын - Оны онцлох Энтрепренер

  • Тэнгэр даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ойбек Н.Халилов

Банкны салбарын - Оны онцлох Энтрепренер

  • Голомт банкны гүйцэтгэх захирал Л.Оюун-Эрдэнэ

Газрын тосны салбарын - Оны онцлох Энтрепренер

  • Алхана Трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ангар

Аялал жуулчлалын салбарын - Оны онцлох Энтрепренер

  • Женко Тур Бюро ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Намуун

Мэдээллийн технологийн салбарын - Оны онцлох Энтрепенер

  • Ай Ти Зон ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баттулга

ББСБ-ын - Оны онцлох Энтрепренер

  • Очир Ундраа ОМЗ ББСБ-ын гүйцэтгэх захирал Г.Цогтгэрэл

Зочид Буудлын - Оны онцлох Энтрепренер

  • Бишрэлт ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Чинбишрэлт

Медиа сурталчилгааны - Оны онцлох Энтрепренер

  • Броадбэнд ХХК-ийн захирал Ж.Энхжаргалан

ЖДҮ - Энтрепренер

  • Натурал Эссеншлс ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хулан

Үнэт цаасны салбарын - Оны онцлох Энтрепренер

  • Би Ди Сек ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн

Химийн салбарын - Оны Онцлох Энтрепренер

  • Грийн Химистри ХХК-ийн ерөнхий захирал Б.Даваацэрэн

Авто замын салбарын - Оны онцлох Энтрепренер

  • Арж Капитал ХХК-ийн ерөнхий захирал Х.Мөнх-Эрдэнэ

Тохирлын үнэлгээний - Оны онцлох Энтрепренер

  • Эко Стандарт Лаборатори ХХК-ийн эрхлэгч Б.Алтанчимэг

Тээвэр логистикийн - Оны онцлох Энтрепренер

  • УБТЗ-ын ОУТЗТөвийн гүйцэтгэх захирал Д.Амарбаясгалан

Ноос ноолуурын салбарын - Оны онцлох Энтрепренер

  • Гоёо ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бадамцэцэг

Арьс ширний салбарын - Оны онцлох Энтрепренер

  • Дархан минж ХХК-ийн захирал Б.Анхболд

GREENPRENEUR - 2015

Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч

  • Дулааны 4-р цахилгаан Станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дамдинсүрэн

Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч

  • Ультрасоник ХХК-ийн ерөнхий захирал Б.Чимэгцэцэг

Байгалийг нөхөн сэргээгч

  • Экоминерал ХХК-ийн ерөнхий захирал П.Бямбадорж

АЗИ НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ “АЛТАНЦОМ” ШАГНАЛ

  • Монполимет ХХК-ийн Ерөнхий захирал Г.Наранбат

2015 оны бизнесийг дэмжигч “Төрийн түшээ” шагналын эзнээр

  • Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан 
  • УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт 
  • УИХ-ын гишүүн, аж үйлдвэрийн сайд, ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн ерөнхийлөгч Д.Эрдэнэбат 
  • УИХ-ын гишүүн, БНХАУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн ерөнхийлөгч С.Бямбацогт нар шалгарсан байна.