(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Гадаад худалдааны менежер

2019/08/14

 

Бүртгүүлэх

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Бизнес академи нь “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР”-ийн 27 дахь жилийн сургалтандаа Таныг урьж байна.

Сургалтын хэлбэр:

  • Гарагийн анги /бямба/
  • Модулиар суралцах анги

Сургалтын хугацаа:

  • 2021оны 10 дугаар сар - 2022 оны 4 дүгээр сар

Сургалтын агуулга:

Хөтөлбөр нь ITC /International Trade Center/-ийн хөтөлбөрүүдэд суурилан боловсруулагдсан, гадаад худалдааны чиглэлээр ажиллах сонирхолтой, байгууллагын гадаад худалдааг хөгжүүлэхээр ажиллаж байгаа болон үндэстэн дамнасан компаниудад ажиллахаар сонгогдсон хүмүүст зориулагдсан төгсөлтийн дараах дипломын сургалт байх юм. 

Сургалтын модулиуд:

  1. МЕНЕЖМЕНТИЙН ҮНДЭС /Менежментийн үндэс ба практик, олон улсын бизнесийн хамтын ажиллагаа, глобал хамтын ажиллагаа, менежерийн ур чадвар, гадаад худалдааны менежерийн үндсэн үүрэг, ур чадвар /
  2. ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА /Олон улсын болон Монгол улсын худалдааны бодлого, худалдааны хоёр болон олон талт хэлэлцээрийг ашиглах боломжууд/
  3. ЭКСПОРТ-ИМПОРТЫН МЕНЕЖМЕНТ /Экспорт-импортын бодлого, замын зураглал, үйл ажиллагаа, баримт бичиг, экспортын зах зээлд нэвтрэх стратеги, судалгаа, маркетинг, менежмент/
  4. ИНКОТЕРМС БА ГАДААД ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ /Инкотермс 2020, гадаад худалдааны үнэ, төлбөр, тооцоо, гэрээ байгуулахад бэлтгэх, гомдол маргаан шийдвэрлэх/
  5. НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭ, ЛОГИСТИК /Олон улсын логистик ба нийлүүлэлтийн сүлжээний менежмент, барааны нөөц, захиалга, хангамж, тээвэрлэлтийн зохион байгуулалт/ 
  6. ГААЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА /Гаалийн бүрдүүлэлт, үе шат, төрөл, баримт бичиг, гаалийн бүрдүүлэлтийн горим, хяналт, үнэ үнэлгээ/
  7. ЦАХИМ ХУДАЛДАА /Цахим худалдан авалт, цахимаар бараа үйлчилгээгээ худалдах/

Сургалтын онцлог:

  • Онлайн, танхим хосолсон олон улсын жишигт нийцсэн хөтөлбөр 
  • Практикт суурилсан агуулга, ашиглагдах арга хэрэгслүүд
  • Мэргэшсэн, дадлага туршлагатай багш 
  • МҮХАҮТ-ын арга хэмжээ, сургалтуудад хамрагдах 
  • Төгсөгчдөд ромбо, диплом 
  • Сургалтын тохилог орчин 
  • МҮХАҮТ-ын гишүүн байгууллагын хөнгөлөлт /5-20%/

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх (хуулбар)
  • Диплом, гэрчилгээ (хуулбар)
  • 3х4 хэмжээний 1 хувь цээж зураг 
  • МҮХАҮТ-ын гишүүн байгууллагын ажилтан бол байгууллагын тодорхойлолт 
  • Төлбөрийн баримт 

Та манай сургалтанд хамрагдсанаар:

  • Гадаад худалдааны үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын талаар суурь мэдлэг эзэмших  
  • Гадаад худалдааны түншээ найдвартай сонгох
  • Гадаад худалдааны гэрээ хэлцэл оновчтой байгуулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай онолын болон практик мэдлэг эзэмших
  • Гадаад худалдааны бичиг баримтуудыг бүрдүүлж сурах 
  • Гаалийн болон татварын байгууллагатай харилцах арга ажиллагаанд суралцах болно. 

Холбоо барих:

Хан-Уул дүүрэг, 15-р хороо, М.Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 202 тоот өрөө
Утас: (976) 77277070-5, 99031573
Цахим шуудан: training@mongolchamber.mn
Фейсбүүк: Бизнес академи