Сэдэвчилсэн сургалт
МҮХАҮТ-ын Бизнес академиас зохион явуулдаг СЭДЭВЧИЛСЭН СУРГАЛТ-д урьж байна
Компани, ААНБ-ын бүх шатны удирдах ажилтан, захиргаа, хүний нөөцийн мэргэжилтэн, менежерүүд, бусад ажилтнуудад зориулсан сургалтад урьж байна.
Та дараах сургалтуудад хамрагдсанаар хурдацтай өөрчлөгдөж байгаа нийгэм, эдийн засгийн орчинд эрсдэлгүйгээр бизнесээ удирдах, хууль эрх зүйд нийцсэн, хүн төвтэй хүний нөөцийн бодлого боловсруулах, оновчтой шийдвэр гаргах, хэлцэл тохиролцол хийх чадварыг хөгжүүлэх, бодит нөхцөлд дүн шинжилгээ хийж, хамтын шийдвэрт хүрэх мэдлэг, ур чадварыг эзэмшиж, карьераа дээшлүүлэх боломжтой болно.
Хэзээ: Захиалгаар болон анги дүүргэлт бүрдсэн сургалт
Төлбөр: 250,000-400,000₮
Анги дүүргэлт: 15-25
Та өөрийн сонирхсон сургалтаа сонгон бүртгүүлэх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл: 7727-7070 (5), 99138186, 99031573
Цахим шуудан: training@mongolchamber.mn
МҮХАҮТ-аас дараах сэдэвчилсэн сургалтуудыг санал болгож байна. Та манай доорх сургалтуудаас сонирхсон сургалтаа сонгон суралцах боломжтой.
Үүнд:
- Дизайн сэтгэлгээ
- Стратеги, төлөвлөгөө боловсруулах
- Бизнесийн байгууллагын комплаенс, ёс зүйн бодлого
- Бизнесийн байгууллагын эрсдэлийг удирдах нь
- Хамт олны манлайлал ба чадвар, чадавх, чадамж
- Компанийн хүний нөөцийн бодлого тодорхойлох
- Хэлцэл тохиролцол & шийдвэр гаргалт
- Төсөл хөтөлбөрийн удирдлага
- Компанийн нийгмийн хариуцлага
ДИЗАЙН СЭТГЭЛГЭЭ
Сургалтын зорилго: Компани, аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны удирдах ажилтан, захиргаа хүний нөөцийн мэргэжилтэн, менежерүүд, ахлах мэргэжилтнүүдэд Менежментийн шинэ хандлагын талаарх ойлголт өгч, байгууллагын түвшинд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Сургалтын агуулга:
- Дизайн сэтгэлгээний талаарх ойлголт
- Дизайн сэтгэлгээний арга, хэрэглээ
Үргэлжлэх хугацаа: 8-12 цаг
Төлбөр: 250,000₮
Анги дүүргэлт: 15-20
* * *
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
Сургалтын зорилго: Бүх шатны удирдах ажилтан, захиргаа, хүний нөөцийн мэргэжилтэн, менежерүүд, ахлах мэргэжилтнүүдэд зориулсан “Стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдэвт сургалтын зорилго нь компани, ААНБ-ын тасралтгүй хөгжлийг хангах удирдлагын нийтлэг арга хэрэгслийн талаарх мэдлэг олгож чадвар суулгаж, дунд (стратегийн) болон богино (жилийн) хугацааны төлөвлөгөө боловсруулах чадвар эзэмшүүлнэ.
Сургалтын агуулга:
- Хөгжлийн зорилго, зорилтууд, хөгжлийн загварууд
- Байгууллагын амьдрах чадварын шалгуурууд
- Суралцагч байгууллага
- Хөгжлийн 7S, 5S болон загварууд
- Стратеги төлөвлөгөө боловсруулах
- Гадаад, дотоод орчны шинжилгээ
- Стратегийн сонголт төлөвлөгөө боловсруулах арга зүй
- Төлөвлөгөөний хэрэгжилт, хяналт тавих
- Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх
- Итгэлцлийн онол
- Итгэлцлийн онол
- Үйлдэл дээр суралцах арга зам
- Манлайлах алхмууд
- Мэдлэгийн менежмент
Үргэлжлэх хугацаа: 16-20 цаг
Төлбөр: 400,000₮
Анги дүүргэлт: 15-25
* * *
БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГЫН КОМПЛАЕНС, ЁС ЗҮЙН БОДЛОГО
Сургалтын зорилго: Компани, ААНБ, бизнесийн байгууллагад комплаенс, ёс зүйн бодлого боловсруулах, эрсдэлээс сэргийлэх аргыг эзэмшинэ.
Сургалтын агуулга:
- Комплаенсын бодлого, ёс зүй
- Комплаенсын эрсдэл, түүнийг тодорхойлох
- Комплаенсын эрсдэлээс урьдчилан сэргийлэх
Сургалтад оролцогчид: Компани, ААНБ-ын Газар, нэгжийн дарга, компаесын ажилтан, ТУЗ-ийн комплаесын хорооны гишүүд
Үргэлжлэх хугацаа: 6 цаг
Төлбөр: 250,000₮
Анги дүүргэлт: 15-25
* * *
БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРСДЭЛИЙГ УДИРДАХ НЬ
Сургалтын зорилго: Хурдацтай өөрчлөгдөж байгаа нийгэм, эдийн засгийн орчинд эрсдэлгүйгээр бизнесээ удирдах талаар мэдлэг ойлголт өгөх
Сургалтын агуулга: Бизнесийн байгууллагын гадаад, дотоод орчны эрсдэлийг хамт олны оролцоотойгоор тодорхойлж хариу үйлдэл хийх чадамжийг сайжруулахад сургалтын агуулга чиглэнэ.
- Эрсдэлийг удирдах тухай ойлголт
- Эрсдэлийг таних, эрсдэлийг тодорхойлох, эрсдэлийг үнэлэх
- Эрсдэлийн хариу үйлдэл, төлөвлөлт гаргаж хэрэгжүүлэх
Сургалтад оролцогчид: Бизнесийн байгууллагын дээд, дунд шатны удирдлагууд
Үргэлжлэх хугацаа: 6-8 цаг
Төлбөр: 250,000₮
Анги дүүргэлт: 15-25
* * *
ХАМТ ОЛНЫ МАНЛАЙЛАЛ БА ЧАДВАР, ЧАДАВХ, ЧАДАМЖ
Сургалтын зорилго: Бизнесийн байгууллагын гишүүдийн чадварыг нэмэгдүүлснээр хамт олны чадамжийг бий болгох
Сургалтын агуулга: Чадварыг чадавх, чадавхыг чадамж болгон хувиргах замаар өрсөлдөх чадварыг бий болгох арга зүйг эзэмшүүлнэ.
- Бодит чадвар
- Байгууллагын чадавх
- Хамт олны чадамж
- Өрсөлдөх чадвар
Сургалтад оролцогчид: Бизнесийн байгууллагын дээд, дунд, анхан шатныхан
Үргэлжлэх хугацаа: 6 цаг
Төлбөр: 250,000₮
Анги дүүргэлт: 15-20
* * *
КОМПАНИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО ТОДОРХОЙЛОХ
Сургалтын зорилго: Бизнесийн байгууллагын стратегитай уялдсан, хууль эрх зүйд нийцсэн, хүн төвтэй хүний нөөцийн бодлого боловсруулах мэдлэг, арга зүй, практик чадвар эзэмшүүлэх
Сургалтын агуулга:
- Хүний нөөцийн бодлогын суурь ойлголт
- Хүний нөөцийн бодлогын ойлголт, ач холбогдол
- ХН-ийн бодлого ба компанийн стратегийн уялдаа
- ХН-ийн бодлого, журам, дүрмийн ялгаа
- Орчин үеийн чиг хандлага (хүн төвтэй, ур чадварт суурилсан, датад суурилсан ХН)
- Байгууллагын дотоод ба гадаад орчны шинжилгээ
- Байгууллагын дотоод орчны шинжилгээ (соёл, бүтэц, ХН-ийн чадавх)
- Гадаад орчны шинжилгээ (хууль эрх зүй, хөдөлмөрийн зах зээл)
- SWOT, PESTLE шинжилгээ
- Оролцогч байгууллагын жишээн дээр шинжилгээ хийх
- Хүний нөөцийн үндсэн бодлогын чиглэлүүд
- Ажиллах хүчний төлөвлөлт ба бүрдүүлэлт
- Сонгон шалгаруулалт, дасан зохицох бодлого
- Гүйцэтгэлийн удирдлага ба үнэлгээ
- Сургалт, хөгжил, залгамж халаа
- Цалин хөлс, урамшууллын бодлого
- Ажлын гүйцэтгэл ба урам зориг
- Хөдөлмөрийн харилцаа, ёс зүй
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд
- Хууль эрх зүйн орчин ба нийцэл
- Хөдөлмөрийн харилцаанд баримтлах хууль тогтоомж
- ХН бодлого боловсруулахад анхаарах хууль зүйн эрсдэл
- Дотоод журам, бодлогын баримт бичгийн нийцэл
- Хүний нөөцийн бодлого боловсруулах практик
- ХН бодлогын бүтэц, загвар
- Бодлогын зорилго, зарчим, хэрэгжилтийн механизм
- Хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ
- Баг бүр өөрийн байгууллагад тохирсон ХН бодлогын төсөл боловсруулах
Сургалтад оролцогчид: Бизнесийн байгууллагын дээд, дунд, анхан шатныхан
Үргэлжлэх хугацаа: 8-12 цаг
Төлбөр: 400,000₮
Анги дүүргэлт: 15-20
* * *
ХЭЛЦЭЛ ТОХИРОЛЦОЛ & ШИЙДВЭР ГАРГАЛТ
Сургалтын зорилго: Бизнесийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, хүний нөөц, бодлого боловсруулагч, багийн ахлагч нарын хэлцэл тохиролцол хийх чадварыг хөгжүүлэх, мэдээлэл, эрсдэл, оролцогч талуудыг харгалзан оновчтой шийдвэр гаргах арга барилд суралцан бодит нөхцөлд дүн шинжилгээ хийж, хамтын шийдвэрт хүрэх ур чадварыг нэмэгдүүлэх
Сургалтын агуулга:
- Хэлцэл тохиролцлын үндсэн ойлголт, стратегийг эзэмших
- Ашиг сонирхолд суурилсан хэлцэл хийх чадварыг хөгжүүлэх
- Мэдээлэл, эрсдэл, оролцогч талуудыг харгалзан оновчтой шийдвэр гаргах арга барилд суралцах
- Бодит нөхцөлд дүн шинжилгээ хийж, хамтын шийдвэрт хүрэх ур чадвараа сайжруулах
Сургалтад оролцогчид: Бизнесийн байгууллагын удирдах албан тушаалтан, хүний нөөц, бодлого боловсруулагчид, төслийн менежер, багийн ахлагч
Үргэлжлэх хугацаа: 8-12 цаг
Төлбөр: 350,000₮
Анги дүүргэлт: 15-25
* * *
ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА
Сургалтын зорилго: Бизнесийн байгууллагын удирдлага, төслийн менежер, кооридинатор, стратеги, инновацын багийн гишүүдийн чадварыг нэмэгдүүлснээр бизнесийн стратегитай уялдсан төсөл төлөвлөх, хэрэгжүүлэх, төслийн бодит кейс дээр шийдвэр гаргах, тайлагнах чадвар эзэмшинэ.
Сургалтын агуулга:
- Төсөл, хөтөлбөр, портфелийн ойлголт
- Бизнесийн стратеги ба төслийн уялдаа
- PMBOK, Agile, Hybrid хандлагын тойм
- Төслийн амжилтын шалгуур (KPI, OKR)
Сургалтад оролцогчид: Бизнесийн байгууллагын удирдлага, төслийн менежер, координатор, стратеги, инновац, өөрчлөлтийн баг
Үргэлжлэх хугацаа: 8-16 цаг
Төлбөр: 300,000₮
Анги дүүргэлт: 15-25
* * *
КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Сургалтын зорилго: Байгууллагын нийгмийн хариуцлагын ойлголтыг стратегийн түвшинд ойлгуулж, компанийн бодлого, үйл ажиллагаа, соёлд компанийн нийгмийн хариуцлагыг үр дүнтэй нэвтрүүлэх мэдлэг, ур чадварыг олгох
Сургалтын агуулга:
- Компанийн нийгмийн хариуцлагын суурь ойлголт
- Компанийн нийгмийн хариуцлагын стратеги ба удирдлага
- Компанийн нийгмийн хариуцлагын гол чиглэлүүд
- Компанийн нийгмийн хариуцлагын хэрэгжилт, хэмжилт, тайлагнал
Сургалтад оролцогчид: Компанийн удирдлага, хүний нөөц, стратеги, маркетинг, ТУЗ-ийн гишүүд
Үргэлжлэх хугацаа: 8-12 цаг
Төлбөр: 250,000₮
Анги дүүргэлт: 15-20
Холбоо барих:
Хан-Уул дүүрэг, 15-р хороо, М.Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 507 тоот өрөө
Утас: (976) 77277070-5, 99138186, 99031573
Цахим шуудан: training@mongolchamber.mn
