(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Force majeure /Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/ болон Hardship /Хүнд нөхцөл байдал/-ын гэрчилгээ

2019/08/06

Шинэчлэгдсэн огноо: 2021.11.04 өдөр

Ажлын өдрүүд: Даваа - Баасан
Цагийн хуваарь: 09:00 - 17:00 цаг
Цайны цаг: 12:30 - 13:30 цаг

Талууд хоорондоо гэрээний үүргээ биелүүлж байх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд МҮХАҮТанхимаас “Force majeure” буюу Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон “Hardship” буюу Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ гаргаж өгдөг.

Эрхэм хэрэглэгч Та энэхүү гэрчилгээг авах гэж байгаа бол доорх 5 АЛХАМТАЙ заавал танилцана уу.

1. ГЭРЧЛЭХ ЖУРАМТАЙ ТАНИЛЦАХ АЛХАМ


АЛХАМ 1: Force majeure /Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/ болон Hardship /Хүнд нөхцөл байдал/-ын гэрчилгээ гаргах журам


/Файлын формат: *.PDF, Хэмжээ: 201 КБ/

 

2. БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ, СУДЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТӨЛӨХ АЛХАМ


АЛХАМ 2: “ГЭРЧИЛГЭЭ” гаргуулахыг хүсэгч хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага МҮХАҮТ-ын Хэрэглэгч үйлчилгээний газарт дараах материалуудыг бүрдүүлж өгнө. Үүнд:

  1. Гэрчилгээ гаргуулах тухай хүсэлт /Тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтаны гарын үсэгтэй /  
  2. Гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /Гадаад хэл дээр бол баталгаат орчуулгын хамт/
  3. Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, Хувь хүн бол иргэний үнэмлэхний хуулбар
  4. Тухайн Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон Хүнд нөхцөл байдал тохиолдсон болохыг нотлох холбогдох бусад баримт бичиг /Гадаад хэл дээр бол баталгаат орчуулгын хамт/
  5. Force majeure /Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/ болон Hardship /Хүнд нөхцөл байдал/-ын гэрчилгээ гаргах журмын хавсралтад заасан тарифын дагуу ХҮСЭЛТ СУДЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ-ийг төлсөн баримт /4 дүгээр алхамаас төлбөр төлөх дансыг харна уу/

 

3. ХҮСЭЛТИЙГ СУДЛАХ АЛХАМ


АЛХАМ 3: МҮХАҮТанхимд Хүсэлт гаргагч уг журмын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан материалыг бүрэн бүрдүүлж өгсөнөөс хойш доорх хугацаанд шийдвэрлэж, холбогдох хариуг бичгээр өгнө.

ЭНГИЙН НӨХЦӨЛӨӨР 30 ХОНОГ ХҮРТЭЛ
ЯАРАЛТАЙ НӨХЦӨЛӨӨР 7 ХОНОГ ХҮРТЭЛ

Анхаарах зүйлс:

  1. Судалгаа хийх явцад нэмэлт материал шаардсан тохиолдолд export@mongolchamber.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ.
  2. Баримт бичгийг бүрэн бүрдүүлээгүй болон хүсэлт судлах үйлчилгээний хураамжийг төлөөгүй тохиолдолд судалгааг хийх боломжгүй.

 

4. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТӨЛӨХ АЛХАМ


АЛХАМ 4: Гэрчилгээ олгогдох тохиолдолд Хүсэлт гаргагч нь Force majeure /Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл / болон Hardship /Хүнд нөхцөл байдал/-ын гэрчилгээ гаргах журмын хавсралтад заасан тарифын дагуу ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ төлнө.


Данс: 511 203 6092 /MNT/
Хүлээн авагч: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

Төлбөр төлөхдөө "Гүйлгээний утга дээр тухайн нэхэмжлэхийн дугаар болон хувь хүн, байгууллагын нэр" -ийг заавал оруулна.
Гүйлгээний утга - Жишээ нь: 1000212132 - Жишээ ХХК

 

5. ГЭРЧИЛГЭЭ АВАХ АЛХАМ


АЛХАМ 5: Гэрчилгээгээ авахдаа төлбөр төлсөн баримтаа авчирч МҮХАҮТ-ын Хэрэглэгч үйлчилгээний газраас авна.

 


Холбоо барих:

МҮХАҮТ-ын 1 давхарт, Хэрэглэгч үйлчилгээний газар
Утас: (976) 77277070 /3/
Цахим шуудан: export@mongolchamber.mn