(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

LADY ENTREPRENEUR 2025

Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ шалгаруулан өргөмжилдөг  “lady Entrepreneur-2025” ёслол хүндэтгэлийн ажиллагааг  14 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа.

14 дэх удаагийн Lady Entrepreneur ёслолын ажиллагаанд

- Монгол улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан
- Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн түншлэлийн мэргэжилтэн Маргарета Жаклин Ван Дэр Вүүд
- Монгол Улсад Олон Улсын худалдааг хөгжүүлэх төслийн багийн ахлагч Стефан Мозер
- Монгол Улсад Олон Улсын худалдааг хөгжүүлэх төслийн хувийн хэвшлийн хөгжил хариуцсан  зөвлөх Карл Круг
- Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр
- Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар хүндэт зочноор оролцов.

  • Үндэсний үйлдвэрлэгч Lady Entrepreneur -  Гоёл Кашимер ХХК 
  • Үйлчилгээний Lady Entrepreneur - Юнисервис Солюшн ХХК
  • Хөрөнгө оруулагч Lady Entrepreneur - Мэйжик Тек Монголиа ХХК
  • Экспортлогч Lady Entrepreneur - Xанбогд Кашимер XXК
  • Импортлогч Lady Entrepreneur - Нано Интернэйшнл ХХК
  • Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Lady Entrepreneur - БОСА Кондитер ХХК
  • Компанийн засаглал, нийгмийн хариуцлага, комплаенс хэрэгжүүлэгч Lady Entrepreneur  - Монос Хүнс ХК
  • Гарааны бизнес эрхлэгч Lady Entrepreneur - Говидара ХХК
  • Жижиг дунд бизнес эрхлэгч Lady Entrepreneur - Алко Продлайн ХХК
  • Байгальд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч Lady Entrepreneur - Монкрем ХХК
  • Шилдэг хамтын ажиллагаа хөгжүүлэгч Lady Entrepreneur -  Монголын экспортын кластерын сүлжээ ТББ
  • МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал -  Юү Эс Кэй Тауэр ХХК
  • Lady Entrepreneur-2025 Гран-При Алтан цомын эзнээр ХААН БАНК шалгарчээ.