(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Entrepreneur - 2022

Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлж ирсэн Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг "Entreprenuer 2022" Меркури цом гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2022 оны 12 дугаар сарын 27-нд 25 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчдээс Гран при, Оны онцлох 10 аж ахуйн нэгж, тодорхой салбарын ENTREPRENEUR, GREENPRENEUR номинациар тэргүүлсэн шилдэг ААН-үүдийг тодрууллаа. 

2022 онд 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, гүний уурхайн бүтээн байгуулалт 81%-ийн явцтай, гүний уурхайн олборлолтын огтлох малтлагыг амжилттай эхлүүлсэн, 3-р улирлын байдлаар экспортод 5 их наяд төгрөг, импортоор 610 тэрбум төгрөг, татварт 509 тэрбум төгрөг, компанийн нийгмийн хариуцлагад 16 тэрбум төгрөгийг зарцуулж, шинээр 1040 ажлын байр нэмэгдүүлсэн амжилтаар "ГРАН ПРИ" Алтан Меркури шагналын эзнээр "ОЮУ ТОЛГОЙ" ХХК тодорлоо.

CACCI: Ази, Номхон далайн орнуудын ХАҮТ-уудын нэгдсэн Холбооны шагнал: Интернейшнл Медикал Сентер ХХК

ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ:

  • Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ
  • Энержи Ресурс ХХК 
  • ХААН банк 
  • Номин Холдинг ХХК 
  • Мобиком корпораци ХХК  
  • Сүү ХК  
  • М-Си-Эс Кока-Кола ХХК 
  • Тэсо ХХК 
  • Петровис групп ХХК 
  • Грийн групп ХХК

ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙ НЭГЖ:

  • Оны онцлох Хөрөнгө оруулагч: Вестерн Холд ХХК,  М-Си-Эс Венчүрс ХХК 
  • Оны онцлох Үндэсний үйлдвэрлэгч: Монцемент Билдинг Материалс ХХК, Монос хүнс ХК ,Өгөөж Чихэр Боов ХХК 
  • Оны онцлох Бүтээн байгуулагч: Тэсо Пропертис ХХК
  • Оны онцлох Экспортлогч: Ханбогд кашимер ХХК 
  • Оны онцлох Импортлогч: Номин Трейдинг ХХК, Нэкст Групп ХХК  
  • Оны онцлох Сайн засаглалыг хэрэгжүүлэгч: Скайтел ХХК
  • Оны онцлох Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч: ХААН БАНК, Мобиком корпораци ХХК, М-Си-Эс Кока Кола ХХК 
  • Оны онцлох Инноваци нэвтрүүлэгч: Ашид Капитал ХХК 
  • Оны онцлох Жижиг дунд бизнес эрхлэгч : Энхжин сувинер ХХК, Хаадын гэр ХХК, Дарьганга гоёл ХХК 
  • Оны онцлох Комплаенс, бизнесийн ёс зүйг хэрэгжүүлэгч: М-Си-Эс Интернэйшнл ХХК

ТОДОРХОЙ САЛБАРЫН НОМИНАЦИ:

  • Уул уурхайн салбарын Энтрепренер: Хан Алтай ресурс ХХК 
  • Барилгын салбарын Энтрепренер: Макс рөүд ХХК, Монкон Констракшн ХХК 
  • Үйлчилгээний салбарын Энтрепренер: Шангри-Ла Улаанбаатар ХХК, Макс Хотелс ХХК, Холидэй Инн ЗБ
  • Худалдааны салбарын Энтрепренер: Номин Тав Трейд ХХК 
  • Хөнгөн үйлдвэрийн салбарын Энтрепренер: Чиглэл ХХК
  • Хүнсний салбарын Энтрепренер: Грийн Индастри ХХК 
  • Тээвэр логистикийн салбарын Энтрепренер: И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс ХХК, Монложистикс Холдинг ХХК, Тотал дистрибюшин ХХК
  • Аялал жуулчлалын салбарын Энтрепренер: Баянхайрхан Трейд ХХК
  • Мэдээллийн технологийн салбарын Энтрепренер: Монгол Контент ХХК  
  • Эрчим хүчний салбарын Энтрепренер: М-Си-Эс Интернэйшнл ХХК, Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК 
  • Банк бус санхүүгийн байгууллага: Инвескор ББСБ ХК
  • Бусад салбарын Энтрепренер: ВР ХХК, Санхүү эдийн засгийн их сургууль

GREEN ENTREPRENEUR

  • Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч: Тэгшт Плант ХХК, Наран бьюти уорлд ХХК 
  • Байгалийн нөхөн сэргээгч: Монполимет ХХК 
  • Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч:  М-Си-Эс Кока-Кола ХХК, Ханбогд Кашимер ХХК 
  • Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч: Юргана Индастри ХХК, Ган Хийц ХК