Бизнес итгэлийн индекс-2021 судалгааны тайлан
МҮХАҮТ-аас Бизнес итгэлийн индекс судалгааг 2001 оноос хойш жил бүр тасралтгүй хийж байна. 2021 оны бизнес итгэлийн индекс судалгаа нь олон улсын харилцаа, гадаад худалдааны тодорхойгүй, тааламжгүй орчин нөхцөл үүссэн, дотооддоо цар тахлын дараа бизнес, эдийн засгаа сэргээх амаргүй цаг үед хийгдсэнээрээ онцлог байв.
Судалгаанд Улаанбаатар хот, орон нутгийн нийт 1416 аж ахуйн нэгжийг хамруулан үр дүнг нэгтгэв. 2021 оны Бизнес итгэлийн индекс -0.05 үнэлгээтэй гарсан ба өмнөх оны үнэлгээнээс 0.23 пунктээр өссөн дүн юм. Эдийн засгийн гол салбаруудаар авч үзвэл барилга, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн бизнесийн орчинд итгэх итгэл хамгийн бага байна.
2021 оны судалгааны тайланг ЭНД ДАРЖ татаж авна уу.