(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

АПУ ХК (5 ажлын байр)

Компанийн нэр: АПУ ХК 
Хаяг, байршил: ХУД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 33/5, Үйлдвэр 10/17042
Утас: 76002220
Цахим шуудан: hr@apu.mn
Зарласан ажлын байр: 5

ШААРДЛАГАТАЙ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭЛЭЛ

1. ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, Худалдааны менежмент, Нягтлан бодох бүртгэл, Банк санхүү мэргэжлээр бакалавр зэрэгтэй 
  • Борлуулалт худалдааны чиглэлээр 1 ба түүнээс дээш жил ажилласан байх
  • Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөх, хариуцлага хүлээх чадвар
  • Харилцааны ур чадвар, тооцоолон тайлагнах чадвар
  • Хүнийг өөртөө татах чадвар
  • Бусдад нөлөөлөх чадвар
  • Илтгэх ур чадвар
  • Борлуулалтын сувгийн талаар мэдлэгтэй байх
  • Хувийн машинтай байх
  • Барьцаа хөрөнгө  байршуулах боломжтой

Ажлын нөхцөл (Ажлын цаг, ачаалал, бусад тусгай шаардлага)

  • Борлуулалтыг сувгаар, нутаг дэвсгэрээр, харилцагчаар удирдах, компанийн харилцагчтай хийх төлбөр тооцооны зарчмыг баримтлан ажиллах, мерчиндайзинг болон маркетингийн үйл ажиллагааг гардан гүйцэтгэх
  • Борлуулалтыг өсгөх идэвхжүүлэлтийн бодлогын хүрээнд өөрийн хариуцаж буй маршрутыг оновчтой удирдан зохион байгуулах
  • Борлуулалтын төлөвлөгөөний биелэлтийг хангах үйл ажиллагааг гардан хэрэгжүүлэх
  • Бүтээгдэхүүний буцаалтын түвшинг оновчтой түвшинд хангуулах
  • Борлуулалтыг нэмэгдүүлэх талаар санаачлагатай ажиллах

2. ОПЕРАТОР

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Хүнсний үйлдвэрлэлийн механик  инженер, Хүнсний технологич
  • Багаар ажиллах чадвартай
  • Хариуцлагатай
  • Хувийн зохион байгуулалттай
  • Ээлжээр ажиллах боломжтой
  • Ачаалал даах чадвартай

Ажлын нөхцөл (Ажлын цаг, ачаалал, бусад тусгай шаардлага)

  • Ээлжээр ажиллах

3. АГУУЛАХЫН НЯРАВ

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан
  • Харилцааны соёлтой, мэргэжлийн ёс зүйтэй, үнэнч шударга, хариуцлагатай байх, нямбай
  • Ажил зохион байгуулах болон багаар ажиллах чадвар сайтай
  • Хэрэглээний программ /excel/ болон санхүүгийн программ дээр ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх 

Ажлын нөхцөл (Ажлын цаг, ачаалал, бусад тусгай шаардлага)

  • Ээлжээр ажиллах
  • Ачаалал даах чадвартай 

4. ТҮГЭЭГЧ

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Их. дээд сургууль төгссөн. /Санхүү, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн бол давуу тал болно/
  • Борлуулалтын чиглэлээр 1-ээс дээж жил ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Борлуулалтын үйл ажиллагааны мэдлэгтэй
  • Төлөвлөх зохион байгуулах чадвартай
  • Харилцааны ур чадвар
  • Багаар ажиллах
  • Цаг барих
  • Барьцаа байршуулах боломжтой байх
  • Эрэгтэй

Ажлын нөхцөл (Ажлын цаг, ачаалал, бусад тусгай шаардлага)

  • Харилцагч дэлгүүрүүдээр түгээлт хийх
  • Борлуулалтын мөнгөн орлого авах, тушаах
  • Тооцоо хийх

5. ТҮГЭЭЛТИЙН ЖОЛООЧ

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Жолооны С ангилалтай

Ажлын нөхцөл (Ажлын цаг, ачаалал, бусад тусгай шаардлага)

  • Ажлын 5 өдөртэй. Мягмар-Бямба гаргуудад ажиллана