(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Форте Майнинг Сапплай ХХК (3 ажлын байр)

Компанийн нэр: Форте Майнинг Сапплай ХХК
Хаяг, байршил: ХУД, 2р хороо, Чингисийн өргөн чөлөө, М-3 блок
Цахим шуудан: khantulga@forte.mn
Зарласан ажлын байр: 3

ШААРДЛАГАТАЙ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭЛЭЛ

1. НАРИЙН БИЧИГ

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Текст, өгөгдөл болон графикуудыг найруулж бичих, боловсруулах, хянан засах, сэргээх, хуулах замаар мэдээлэл боловсруулах.
  • Захидал  харилцааг унших, чиглүүлэх ажлыг зохион байгуулах; мэдээлэл цуглуулах; теле харилцааг бий болгох.
  • Хэлтсийн ажилтнуудад зориулсан календар гаргаж, хэлтсийн төлөвлөгөө гаргах; хурал, зөвлөгөөн, теле хурал болон томилолтоор явах зэргийг зохион байгуулж, зохицуулах.
  • Харилцагчидтай биечлэн эсвэл утсаар мэндчилэх, тэдний асуулт, хүсэлтэнд хариу өгөх.
  • Мэдээллийг найдвартай хадгалж, харилцагчийн нууцыг хадгалж, үйл ажиллагааг хамгаалах.
  • Мэдээлэл цуглуулж, тайлан бэлтгэх.
  • Оффист байгаа бараа материалыг шалгаж, оффисийн бараа материал, хангамжийн материал зэргээр хангах; хэрэгцээтэй хангамжийн материалыг урьдчилан тооцох; хангамжийн материалын захиалгуудыг авч, хангамжийн материалуудыг хуваарилах; хангамжийн материал хүлээж авсан эсэхийг баталгаажуулах.
  • Ажил олгогчийн заавар, боловсруулсан дүрэм журмыг дагаж мөрдөн тоног, төхөөрөмжийн ажиллагааг хангаж ажиллах.
  • Өгөгдлийн сангийн нөөц бүрдүүлж, мэдээллийг хамгаалах.
  • Мэдээллийг архивлах, хайлт хийх системийг ашиглаж, түүхэн тайлбар мэдээллээр хангах.
  • Боловсролын үйл ажиллагаануудад хамрагдаж, техникийн мэдлэгээ дээшлүүлэх; мэргэжлийн нийтлэлүүд унших.
  • Шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэж, багийн ажилд хувь нэмэр оруулах.

Ур чадвар: Англий хэлтэй, албан бичиг боловсруулах чадвар, тайлагнах чадвар, хангамжийн материалын менежмент, оффисийн програмууд,  мэргэжлийн ур чадвар, итгэлтэй, зохион байгуулалт, тээврийн логистик, бичих, аман харилцаа.

Ажлын нөхцөл (Ажлын цаг, ачаалал, бусад тусгай шаардлага)

  • 09.00-18.00

2. МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР

Зорилго: Компаний маркетингийн стратегийг боловсруулж хэрэгжүүлэх, бүтээгдэхүүний маркетинг, зар сурталчилгаа, борлуулалтыг мэргэжлийн удирдлагаар хангах

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компаний маркетингийн стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, хөгжүүлэх
  • Бүтээгдэхүүний зах зээлийг шинжлэх, судлах, хүн ам зүйн судалгаа явуулах
  • Компаний зах зээлд эзлэх байр, хувь хэмжээг нэхэгдүүлэх, боломжит худалдан авагчдыг татах, тэдгээрийг татах арга замыг эрэлхийлэх
  • Борлуулалтын үйл ажиллагааанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүнээ сурталчлах, зах зээлд гаргахад мэргэжлийн зөвлөгөө өгөх
  • Бүтээгэхүүний байнгын худалдан авагчдыг нэхэгдүүүлэх арга хэмжээ авах
  • Зах зээлийг судлах, шинэ боломжит зах зээлийг эрж хайх
  • Үнэ хямдарлын болон хүргэлтийн нөхцөл, борлуулалтыг урамшуулах журам, төсөв зардлыг оновчой болгох арга хэмжээ авч хэрэгжүүлэх
  • Ажилтнуудыг сургаж хөгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг нь удирдах

Шаардлагатай ур чадварууд:

  • Маркетинг, менежментийн ухааны сонирхол
  • Аналитик, логик сэтгэлгээ (шинжлэн шүүн тунгаах, учир шалтгааны холбоо хамаарлыг тогтоох, нэгтгэн дүгнэх г.м)
  • Бүтээлч сэтгэлгээ (шинэчлэн сайжруулах, шинийг зохиомжлох, зургаар илэрхийлэх, оновчтой шийдэл сонгох, үр дүнг хүргэх г.м)
  • Хэл яриа, бичгийн харилцааны чадавхи (тодорхой ойлгомжтой ярих, бичих, тайлбарлах, гэрээ байгуулах, хүмүүстэй харилцах)
  • Төлөвлөх зохион байгуулах, биелэлтийг хангах чадавхи
  • Хариуцлага, шургуу, зарчимч зан чанар

Санамж: Маркетингийн менежер албан тушаалд ажил горилогч нь хувь хүний зан төлөвийн хувьд нягт нямбай, зохион байгуулаллт сайтай, асуудлыг шийдвэрлэх чадвартай, бүтээлч сэтгэлгээ, сэтгэн бодох чадвараа хөгжүүлсэн байх шаардлагатай.

Ажлын нөхцөл (Ажлын цаг, ачаалал, бусад тусгай шаардлага)

  • 09.00-18.00

3. БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР
  • Брэндийн борлуулалтын бодлогыг тодорхойлж, үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах
  • Байгууллагын үйл ажиллагааг зах зээлд сурталчлах, бүтээгдэхүүнийг таниулах, байгууллагыг төлөөлж харилцагчидтэй уулзах, шинээр хэрэглэгч татах
  • Хариуцсан брендийн бараа материалын татан авалт, нөөцийг зохист түвшинд байлгах
  • Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад үүргүүд

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Маркетинг, худалдаа, бизнесийн менежментийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Борлуулалтын тоо мэдээнд дүн шинжилгээ хийх, төсөв, төлөвлөгөө, баримт бичиг боловсруулах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Илтгэх, тайлагнах чадвартай
  • Шинийг санаачлагч, идэвхи санаачлагатай, сэргэлэн цовоо
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримталдаг
  • Удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах чадвартай

Ажлын нөхцөл (Ажлын цаг, ачаалал, бусад тусгай шаардлага)    

  • 09.00-18.00