(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Entrepreneur - 2019

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилж “ENTREPRENEUR-2019” шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

23 дахь жилдээ зохиогдож байгаа уг ёслолын ажиллагааны гол зорилго нь бизнес эрхлэгчдийн тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулахад оршдог бөгөөд тухайн оны Онцлох 10 аж ахуй нэгж, Онцлох бизнес эрхлэгчдийг Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулдаг уламжлалтай.

Энэ удаагийн ёслолд бизнесийн салбар бүрийн төлөөллүүдээс гадна Засгийн газрыг төлөөлөн ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан, ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар, УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар, БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат нар оролцлоо.

“ENTREPRENEUR 2019” шагналтнуудыг дараах номинаци, үзүүлэлтүүдийн дагуу шалгарууллаа. Үүнд:

Гран При - Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ

CACCI - Ази, Номхон далайн бүсийн ХАҮТ-уудын нэгдсэн Холбооны шагнал - Монгол Эм Импэкс Концерн ХХК

Оны Онцлох 10 ААН:

  • Оюу толгой ХХК
  • Энержи Ресурс ХХК
  • Номин холдинг ХХК
  • Мобиком Корпораци ХХК
  • Тэсо корпораци ХХК
  • Сүү ХК
  • M Си Эс Кока-Кола ХХК
  • Монос Групп
  • Ханбогд кашмер ХХК
  • Өгөөж чихэр боов ХХК

Үндэсний үйлдвэрлэгч Энтрепренер - Монос хүнс ХХК, Жем интернэшнл ХХК
Экспортлогч Энтрепренер - Гоёл кашмер ХХК
Хөрөнгө оруулагч Энтрепренер - Наран их дэлгүүр ХХК
Импортлогч Энтрепренер - Наран Фүүдс ХХК
Сайн засаглалыг хэрэгжүүлэгч Энтрепренер - Очир ундраа ОМЗ ББСБ ХХК
Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрепренер - Петровис Групп ХХК
Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжигч Энтрепренер - Оюу толгой ХХК
Инновац нэвтрүүлэгч Энтрепренер - Баргил тех ХХК
Гарааны бизнес эрхлэгч Энтрепренер - Одо экосистемс ХХК
Жижиг дунд үйлдвэрлэгч Энтрепренер - Чиглэл ХХК

Тодорхой салбарын Entrepreneur номинацууд:

Уул уурхайн салбарын Энтрепренер - МЕРА ХХК
Барилгын салбарын Энтрепренер - Монкон констракшн ХХК
Үйлчилгээний салбарын Энтрепренер - Баянгол зочид буудал
Худалдааны салбарын Энтрепренер - Скай хайпермаркет ХХК
Хөнгөн үйлдвэрийн салбарын Энтрепренер - Мөнхийн үсэг ХХК
Хүнсний салбарын Энтрепренер - Түмэн шувуут ХК
Тээврийн салбарын Энтрепренер - Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ
Аялал жуулчлалын салбарын Энтрепренер - Макс Хотелс ХХК Холидэй Инн Зочид Буудал
Мэдээллийн технологийн салбарын Энтрепренер - Бизнетворк консалтинг ХХК
Эрчим хүчний салбарын Энтрепренер - М Си Эс Интернэйшнл ХХК
Банкны салбарын Энтрепренер - Хас банк
Банк бус санхүүгийн салбарын Энтрепренер - Инвескор ББСБ ХК
Үл хөдлөх хөрөнгийн салбарын Энтрепренер - Ремон ХХК (Remax)
Даатгалын салбарын Энтрепренер - Номин даатгал ХХК
Бусад салбарын Энтрепренер - Зээлийн батлан даалтын сан, Грант Торнтон аудит ХХК

GREENPRENEUR 2019 номинацууд:

Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч Энтрепренер - Монцемент Билдинг Материалс ХХК
Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч Энтрепренер - Мөнх Дэвжих Буян ХХК
Байгалийн нөхөн сэргээгч Энтрепренер - Хатандалай ХХК
Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренер - Платинум ланд ХХК
Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Энтрепренер - Айсмарк ХХК тус тус шалгарлаа.

Түүнчлэн ёслолын арга хэмжээний үеэр МҮХАҮТ-ын 5000 дахь гишүүн “Өгөөж Мандал-Уул” ХХК-д “Диамонд” гишүүний гэрчилгээ гардууллаа.