УРГАМАЛ, УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОГЧ ААН, БАЙГУУЛЛАГУУДЫГ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

Ургамал хамгааллын газар нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гаалийн ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газартай хамтран ургамлын гаралтай бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулна.

Сургалтын зорилго:
Ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд, тэр дундаа БНХАУ-д экспортлоход тавигдах шаардлага, холбогдох бүрдүүлэлт, ургамлын хорио цээр, гаалийн шаардлага болон экспортын үйл явцын талаар нэгдсэн мэдээлэл өгөх.

Хамрагдах хүрээ:
Ургамлын гаралтай бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой, экспортын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд.
Экспортын боломжоо нэмэгдүүлж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах хүсэлтэй ААН-үүд та бүхнийг сургалтад идэвхтэй хамрагдахыг урьж байна.
Хэзээ: 2026 оны 09 дүгээр сарын 29, 30-ны өдөр
Бүртгэлд оруулсан утасны дугаар болон цахим шуудангийн хаягаар сургалтад оролцох линкийг тухай бүр илгээх болно.
