(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ИНДОНЕЗ–МОНГОЛ БИЗНЕС ФОРУМ

2026/09/29 --> 2026/09/29

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Бүгд Найрамдах Индонез Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдын яам хамтран “Монгол–Индонез бизнес форум”-ыг зохион байгуулна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах тус форум нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн шууд харилцаа, шинэ түншлэлийг дэмжих, худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулах зорилготой.

Форумын үеэр дараах салбарын бизнес, хамтын ажиллагааны боломжийг онцлон хэлэлцэнэ:

  • Хүнс, хүнсний бүтээгдэхүүн, халал махны нийлүүлэлтийн сүлжээ
  • Эм, эмийн бүтээгдэхүүн
  • Уул уурхай, уул уурхайн тоног төхөөрөмж, менежмент
  • Сэргээгдэх эрчим хүч
  • Аялал жуулчлалын хамтын ажиллагаа, холболт

Бизнес форумд оролцох сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагуудыг дараах холбоосоор бүртгүүлэхийг урьж байна.

Хаана: Best Western Hotel, Улаанбаатар хот

Хэзээ: 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, 15:00–17:30 цагт

Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn  

Холбогдох утас: 77277070 (6), 9903-3339, 8911-0039