(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ХАМТЫН САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2026/08/24 --> 2026/08/27

УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран боловсруулсан “Хамтын санхүүжилтийн тухай” хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Уг хуульд гарааны бизнес, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд банкны уламжлалт санхүүжилтээс гаднаас хөрөнгө оруулалт, зээл болон бусад хэлбэрээр олон нийтээс санхүүжилт татах эрх зүйн шинэ боломжийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан байна.

Тус хэлэлцүүлгээр бизнес эрхлэгчдийн санал, байр суурийг сонсож, цаашид тусгах санал, зөвлөмжийг хэлэлцэнэ. Иймд нийт бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцож, санал бодлоо хуваалцахыг урьж байна.

Хэлэлцүүлэг 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 09:30 цагт МҮХАҮТ-ын 5 давхарт, 503 тоот хурлын танхимд болно.

Саналыг 2026 оны 09-р сарын 01-ний өдрийг хүртэл policy@mongolchamber.mn цахим и-мэйл хаягаар илгээнэ үү

Холбоо барих хаяг:  МҮХАҮТ-ын Бодлого, стратегийн газар

Утас: 99034043, 77277070

Та бүхэн доорх линкээр хуулийн төсөлтэй энд дарж танилцаж, саналаа ирүүлнэ үү.