(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БНХАУ-ЫН ЛЯОНИН МУЖИЙН ЭКСПОРТЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН, БИЗНЕС УУЛЗАЛТ

2026/08/28 --> 2026/08/30

БНХАУ-ын Ляонин мужийн 70 гаруй компани Монгол Улсад хүрэлцэн ирж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлж байна.

Хэзээ: 2026 оны 8 сарын 28–30-ны өдрүүдэд

Хаана: Улаанбаатар хот,  "UG Экспо" төв

Ерөнхий зохион байгуулагч: БНХАУ-ын Ляонин мужийн Худалдааны Танхим

БНХАУ-ын зүүн хойд хэсэгт, Бохайн тэнгисийн эрэгт орших 42 сая хүн амтай, 14 хотоос бүрддэг Ляонин муж нь:

Зүүн хойд Азийг холбосон тээвэр, ложистикийн өндөр хөгжилтэй зангилаа,

Монгол Улстай хамгийн ойр далайн боомт бүхий стратегийн чухал гарц,

Иж бүрэн үйлдвэрлэлийн системтэй хүнд аж үйлдвэрийн өлгий нутаг,

Тоног төхөөрөмж, нефть-хими, шинэ материал, уул уурхай, хөдөө аж ахуйн боловсруулах салбараар тэргүүлэгч, Хятадын хойд бүсийн эдийн засгийн гол тулгуур юм.

Үзэсгэлэнд оролцох салбарууд:

Барилгын материал, машин механизм

Эрчим хүч, ногоон технологи

Боловсруулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж

Уул уурхайн тоног төхөөрөмж, металл, материал

Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн

Тавилга, дотоод засал чимэглэл

Хувцас, нэхмэл эдлэл

Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт

Та тус үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр Ляонин мужийн компаниудтай шууд холбоо тогтоож, шинэ түншлэл нээж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой.

Бүртгэлээ урьдчилан баталгаажуулснаар оролцогч компаниудын мэдээллийг эрт авч, өөрийн сонирхсон чиглэлийн дагуу зохион байгуулагчдаар дамжуулан илүү үр дүнтэй ганцаарчилсан уулзалтуудыг товлох боломж бүрдэнэ.

Товч хөтөлбөр: 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 

​​11:00 – 12:30 | Үзэсгэлэнгийн нээлт ("UG Экспо" төв)

14:00 – 16:00 | Бизнес уулзалт

Товч хөтөлбөр: 2026 оны 08 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд

10:00 – 17:00 | Үзэсгэлэнгийн үндсэн үйл ажиллагаа

Холбоо барих утас: 77277070 (4), 90006950, 99080575