Вайлдберрис (Wildberries) цахим худалдааны платформыг танилцуулах цахим уулзалт
Евразийн эдийн засгийн комиссоос Монгол Улс, ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хамтарсан үйл ажиллагааны замын зураглалын хүрээнд Вайлдберрис (Wildberries) цахим худалдааны платформыг танилцуулах цахим уулзалтыг зохион байгуулж байна.
Wildberries бол 17 жилийн турш зах зээлд ажиллаж буй Оросын хамгийн том онлайн жижиглэн худалдааны платформ бөгөөд өдөрт дунджаар 4.5 сая захиалга хийгддэг.
Уг уулзалтад Вайлдберрис платформ дээр Монголын бизнес эрхлэгчид хэрхэн бүртгүүлж, бүтээгдэхүүнээ борлуулах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх бөгөөд сонирхсон аж ахуйн нэгж, байгууллагууд оролцохыг урьж байна.
Уулзалт 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Монголын цагаар 15:00 цагт цахимаар болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас:
МҮХАҮТ-ын ГХХАГ: 7727-7070 (дотуур 6), 9401-3003 /Ц.Ундрам/
