VII Байгаль нуурын Олон улсын түншлэлийн форум, үзэсгэлэн

Оросын Холбооны Улсын Эрхүү хотод 2026 оны 8 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд болох "VII Байгаль нуурын Олон улсын түншлэлийн форум, үзэсгэлэн" зохион байгуулагдахаар товлогдож байна.
Тус үзэсгэлэн, форумд Орос, Хятад, Монгол, Беларусь зэрэг улсын бизнес эрхлэгчид болон төрийн байгууллагын төлөөлөгчид оролцох бөгөөд зорилго нь "Их цайны зам"-ын түүхэн худалдааны коридорын дагуу орнуудын хооронд бизнес, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ түншлэл тогтоох, хөрөнгө оруулалт, худалдааны шинэ боломжуудыг нээн илрүүлэхэд оршино.
Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), Монгол улс хооронд 2026 оны 7 дугаар сарын 22-ноос хүчин төгөлдөр болж буй Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд талууд 367 нэр төрлийн бүтээгдэхүүнийг харилцан татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох боломж нээгдэж байгаа тул МҮХАҮТ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран "VII Байгаль нуурын Олон улсын түншлэлийн форум, "Их цайны зам” ОУ-ын үзэсгэлэнд гишүүд, аж ахуйн нэгжүүдийг бараа бүтээгдэхүүнээ сурталчилан танилцуулах, ЕАЭЗХ-ны зах зээлд гарах шинэ боломжуудыг судлах зорилгоор тус үзэсгэлэнд өргөнөөр оролцохыг урьж байна.
Үзэсгэлэн, форумын хүрээнд:
- БНХАУ - Монгол Улс - ОХУ-ыг дамнасан авто цувааны аялал
- ОУ- ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа
- Эрдэм шинжилгээ, практик бага хурал
- Хөрөнгө оруулагчдад зориулсан төслийн танилцуулга
- Хил дамнасан аялал жуулчлалын маршрутын төслүүдийн танилцуулга
- B2B бизнес уулзалт, хэлэлцээр хийгдэх болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: МҮХАҮТ-ын ҮЯГ-ын мэргэжилтэн Э.Тамир
Холбоо барих:
Утас: 7727-7070 (4), 99907950
Хөтөлбөрийг эндээс татаж авна уу.
