Монгол - Польш бизнес уулзалт
2026/08/07 --> 2026/08/07

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас Польш Улсын Кротосзин хотын бизнес төлөөлөгчидтэй хийх бизнес уулзалтад Та бүхнийг урьж байна.
Тус уулзалтад дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Польшийн компаниуд оролцоно. Үүнд:
- Үр үйлдвэрлэл, борлуулалт (200 гаруй төрлийн ургамлын сорт) – Польшийн төрийн өмчит компаниуд
- Бордоо, ургамал хамгааллын бүтээгдэхүүн, тариалалтын үрийн материал
- Саалийн үхэр, сүүний ашиг шимийн үйлдвэрлэл
- Хотын жижиг дэд бүтцийн шийдлүүд, автобусны буудлын хүлээлгийн байр
- CNC суурьтай нарийн механик боловсруулалт, металл боловсруулах үйлдвэрлэл
- Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн
Иймд Та бүхнийг тус бизнес уулзалтад оролцож, Польшийн компаниудтай шинэ түншлэл, хамтын ажиллагааны боломжийг өргөжүүлэхийг урьж байна.
Хэзээ: 2026 оны 8 дугаар сарын 7 өдөр, Цаг: 11:30-13:00 цаг
Хаана: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, 503 тоот хурлын танхим
Дээрх уулзалтанд оролцох хүмүүс доорх холбоосоор бүртгүүлнэ үү.
Холбоо барих:
Утас: 77277070 (6), +976-9903-3339
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn
