(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛД AI АШИГЛАХ НЬ:

2026/06/30 --> 2026/06/30

САНХҮҮ, Нягтлан бодох бүртгэлд AI ашиглах нь сургалт зарлагдлаа. AI таны ажлыг орлох биш харин та AI-тай хамтран ажиллаж бүтээмжээ нэмэгдүүлэх нь чухал. Ажилтан ба AI хослолыг ухаалгаар удирдах нь байгууллагад илүү өгөөжтэй байна гэж судалгаанд дурджээ. Олон давтагддаг, цаг их авдаг ажлуудаа хиймэл оюун ашиглах хийлгэж өөрийн хувийн цалингүй туслахаа бэлдэж аваарай.

Сургалт цахимаар 300 гаруй санхүүгийн салбарынханд хүрээд байна. Технологи өдөр тутамд хурдацтай хөгжихийн хирээр агуулга маань баяжаад, олон боломжуудыг хуваалцахаар бэлдлээ. Та хагас жилийн тайлангаас өмнө амжаад, энэхүү боломжийг ашиглаад ажлын бүтээмжээ 2 дахин нэмэх аргуудаас суралцаарай.

МҮХАҮТ-н Бизнес Академийн зүгээс зохион байгуулах тус сургалтаар:

Санхүүгийн өгөгдлийг AI ашиглан боловсруулах, үр дүнтэй хайлт хийх (Claude)

Менежментийн тайланг богино хугацаанд бэлтгэх (Gemini)

Excel + AI ашиглан бүртгэл, тайлангийн ажлаа хөнгөвчлөх (Copilot, Claude)

Автоматжуулалт, AI агентын ерөнхий ойлголт (n8n)

AI-д бэлэн байдлын үнэлгээ хийх гэх зэрэг шууд ашиглаж болох аргуудыг практик туршилтаар суралцах болно.

Сургалт 6 сарын 30-ны өдрийн  15:00-17:30 цагт МҮХАҮТ-ын 203 тоот сургалтын танхимд болно. Сургалтыг 15+ жил туршлагатай, санхүүгийн зөвлөх О.Хандсүрэн  чиглүүлнэ.

Төлбөр 229,000₮

Дансны нэр: МҮХАҮТ

Дансны дугаар: MN 511 216 9997 /Хаан банк/ /Та хуулгаа чатаар илгээнэ үү/

Сургалтад суусан хүн бүрд 50,000₮-н видео хичээлийн эрх бэлэглэнэ.  

Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон бүртгүүлэх бол:

📞 Утас: 9906 0039; 90279070

Цахим шуудан: training@mongolchamber.mn