"Байкал" Олон улсын түншүүдийн үзэсгэлэн, форум - 2026

Их цайны замын дагуух бүс нутгуудын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн шинэ гарцыг нээх тус үзэсгэлэнд ноос, ноолуур, арьс шир, гэр үйлдвэрлэл, лаазалсан мах болон цайны чиглэлийн үндэсний үйлдвэрлэгчдийг оролцохыг урьж байна.
Тус үзэсгэлэн, форум нь түүхэн Их цайны замын эдийн засгийн ач холбогдол, орчин үеийн бизнесийн хамтын ажиллагааны боломжийг нээх олон улсын томоохон арга хэмжээ бөгөөд ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид нэг дор цуглан хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлэх юм.
Үзэсгэлэн, форумын хүрээнд:
- БНХАУ - Монгол Улс - ОХУ-ыг дамнасан авто цувааны аялал
- Гурван улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа
- Эрдэм шинжилгээ, практик бага хурал
- Хөрөнгө оруулагчдад зориулсан төслийн танилцуулга
- Хил дамнасан аялал жуулчлалын маршрутын төслүүдийн танилцуулга
- B2B бизнес уулзалт, хэлэлцээр хийгдэх болно.
Хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 25–27
Байршил: “Сибэкспоцентр” үзэсгэлэнгийн төв, Эрхүү хот, ОХУ
Холбоо барих:
ҮЯГ-ын мэргэжилтэн Э.Тамир
Утас: 99907950
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn
