Монгол - Солонгосын бизнес форум
2026/07/07 --> 2026/07/10
Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад хийх төрийн дээд хэмжээний айлчлалын хүрээнд “Монгол–Солонгосын Бизнес Форум”-ыг МҮХАҮТ 2026 оны 7 дугаар сарын эхний хагаст зохион байгуулахаар төлөвлөж байна.
Бизнес форумын гол төвлөрөх салбарууд нь:
- Чухал ашигт малтмал, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа
- Дижитал инноваци, технологийн хөгжлийн боломжууд
- Жижиглэн худалдаа, түгээлтийн салбарын бизнесийн боломжууд
- Форумын хүрээнд Монгол, Солонгосын бизнес эрхлэгчдийн хооронд B2B уулзалт хийж хамтарсан төсөл, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар хэлэлцэнэ.
Хөрөнгө оруулалт татах боломжтой бэлэн төсөл, хөтөлбөр байвал дараах цахим хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих:
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn
Утас: +976-77277070 (6), +976-990333339, +976-99634655
