Маргааныг үр дүнтэй шийдвэрлэх замаар бизнесийг бэхжүүлэх нь

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр болон Азын хөгжлийн банк (ADB) хамтран “Маргааныг үр ашигтай шийдвэрлэх замаар бизнесийг бэхжүүлэх нь” сэдэвт хагас өдрийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээ нь маргаан шийдвэрлэх арга, хэрэгслүүдын давуу тал, онцлог шинжүүдийг танилцуулж, оролцогчдод өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж болох практик мэдлэгийг олгох зорилготой гадаадын ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, аж ахуйн нэгж, байгууллагатай тогтмол гэрээний харилцаанд ордог компаниудад зориулсан арга хэмжээ юм.
Төлбөр: Үнэ төлбөргүй
Хэзээ: 2026 оны 6 дугаар сарын 24 /08:30-11:30/
Хаана: МҮХАҮТ-ын Их Танхим
Холбоо барих:
Утас: 70111545
Суудлын тоо хязгаартай тул Та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
