Монгол Улс болон Евразийн Эдийн Засгийн Холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн боломж ба анхаарах асуудлууд

МҮХАҮТ-аас худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээл, хууль, дүрэм, журам, гадаад худалдааны чиглэлийн мэдээ, мэдээллээр хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран Монгол Улс болон Евразийн Эдийн Засгийн Холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээр: "Боломж ба анхаарах асуудлууд” сэдэвт семинарыг зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээний хүрээнд Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) болон түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн дагуу үүсэж буй боломжууд, барааны гарал үүслийн дүрэм, маргаан шийдвэрлэх механизм, техникийн зохицуулалт, стандарт, итгэмжлэл ба үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх асуудал, мөн мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход анхаарах шаардлагууд, Монгол Улсын гаалийн байгууллагаас энэхүү хэлэлцээрийн хүрээнд худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар бизнес эрхлэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал солилцох болно.
Иймд тус арга хэмжээнд экспортлогч, импортлогч, тээвэрлэгч, гаалийн зуучлагч ААН байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хэзээ: 2026 оны 06 дугаар сарын 04-ний 09:00 цаг
Хаана: МҮХАҮТ-ын Их танхим
Холбоо барих:
Гадаад Худалдааны Бичиг Баримт Баталгаажуулах Газар
Цахим шуудан: export@mongolchamber.mn
Утас: 77277070/3/, 98110777
Хавсралт: Хөтөлбөр
