МОНГОЛ – АВСТРИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ БИЗНЕС УУЛЗАЛТ

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Австрийн Холбооны Эдийн Засгийн Танхим (WKO) болон Европ, Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхим (EuroChamber Mongolia) хамтран “Монгол- Австрийн бизнес уулзалт”-ыг 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Бизнес уулзалтын хүрээнд Австрийн бизнесийн төлөөлөгчид хувийн хэвшлийн байгууллагуудтай уулзалт хийхээс гадна B2B уулзалтууд зохион байгуулагдана.
Австрийн бизнесийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцохоор төлөвлөгдөж байна. Үүнд:
- Эрүүл мэндийн салбар (Healthcare Projects) /AME International GmbH, Amex Healthcare GmbH, Odelga Med Engineering GmbH, SANLAS Holding GmbH/
- Хүнсний үйлдвэрлэлийн салбарууд / Сүү, махны үйлдвэрлэл (Food Industry / Dairy and Meat) /BERTSCH Holding GmbH/
- Төмөр зам, барилга болон үйлдвэрлэлийн салбар (Vibration Solutions in the Railway, Construction and Industry Sectors) Getzner Werkstoffe GmbH
- Тайз, эвент болон үзвэр үйлчилгээний тоног төхөөрөмж (Staging Industry) /Wagner-Biro Austria Stage Systems GmbH/
Дээрх салбарын Австрийн компаниудтай биечлэн уулзаж, хамтын ажиллагаа тогтоох, бизнесийн харилцаагаа өргөжүүлэх сонирхолтой аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хаана:МҮХАҮТ-ын 503 тоот хурлын танхим
Хэзээ: 2026 оны 06 дугаар сарын 16-ний өдөр
Цаг: 13:30-16:30
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn
Холбогдох утас: 77277070 (6), 9903-3339
