"ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ"-ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
2026/05/22 --> 2026/05/22

УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн санаачилсан "ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ"-ийн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.
Хэлэлцүүлэгийн хүрээнд Чөлөөт бүсийн өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцэх, гол асуудлыг тодорхойлох зорилготой юм.
Тус арга хэмжээнд Чөлөөт бүсүүдэд үйл ажиллагаа эрхэлдэг экспортлогч, импортлогч, тээвэрлэгч, бизнес эрхлэгч Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хэзээ: 2026 оны 05-р сарын 22-ний өдөр
Цаг: 12.00-14.00 цагт
Хаана: МҮХАҮТ-ын 503 тоот хурлын танхим
Холбоо барих:
Гадаад Худалдааны Бичиг Баримт Баталгаажуулах Газар
Цахим шуудан: adyasuren@mongolchamber.mn
Утас: 77277070/3/, 91919396
