"МОНГОЛ УЛС БОЛОН ЕАЭЗХ-НЫ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭР: ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨМЖ БА АСУУЛТ ХАРИУЛТ"

МҮХАҮТ-аас худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээл, хууль, дүрэм, журам, гадаад худалдааны чиглэлийн мэдээ, мэдээллээр хангах зорилгоор Монгол Улсын Эдийн засаг хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар болон ОХУ-ын Холбооны гаалийн албатай хамтран “Монгол Улс болон ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр: ОХУ-ын Холбооны гаалийн албаны зөвлөмж ба асуулт хариулт” сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээнд ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд болон Монгол Улс хоорондын худалдааны түр хэлэлцээр, тус хэлэлцээрийн хүрээнд барааны гарал үүслийг нотлох болон тарифын хөнгөлөлт эдлүүлэх, маргаан шийдвэрлэх механизм, ОХУ-ын Холбооны гаалийн албанаас гаалийн үйл ажиллагааг автоматжуулах, хөнгөвчлөх болон Монгол Улсын Гаалийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч санал солилцох болно.
Иймд тус арга хэмжээнд экспортлогч, импортлогч, тээвэрлэгч, гаалийн зуучлагч ААН байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.
Сургалт 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 15:00-17:00 цагт МҮХАҮТ-ын 503 тоот хурлын танхимд болно
Холбоо барих:
Гадаад Худалдааны Бичиг Баримт Баталгаажуулах Газар
Цахим шуудан: export@mongolchamber.mn
Утас: 77277070/3/, 98110777
