(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

СТРЕСС МЕНЕЖМЕНТ, ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАРАА УДИРДАХУЙ

2026/05/01 --> 2026/06/15

Орчин үеийн ажлын орчинд стрессийг зөв удирдах, бусадтай үр дүнтэй харилцах чадвар нь хувь хүний болон байгууллагын амжилтын чухал хүчин зүйл болж байна.

Иймд хувь хүний сэтгэл зүй, харилцаа, ажлын стрессийг удирдах практик арга барилд суралцах боломжийг олгох “СТРЕСС МЕНЕЖМЕНТ, ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАРАА УДИРДАХУЙ” сургалтын захиалга авч байна.

Сонирхсон ААНБ, компани, байгууллагууд, хувь хүмүүсийг энэхүү сургалтад суралцахыг урьж байна.

Сургалтын зорилго

Харилцааны ур чадварыг хөгжүүлэх

Ажлын хамт олны уур амьсгалыг сайжруулах

Ажлын стрессийг таньж, зөв удирдах

Хувь хүний сэтгэл зүй, карьер хөгжлийг дэмжих

Сургалтын агуулга

Харилцааны ур чадвар

Ажлаас халшрах хам шинж

Стресс менежмент

Ажлын байранд шаардлагатай зөөлөн ур чадвар

Сургагч багш

С.Нандинцэцэг, МУИС-ийн Сэтгэл судлалын багш, доктор

Э.Мишээл, Сэтгэл зүйч, карьер зөвлөх

Сургалтын үр дүн

Сургалтад хамрагдсанаар та:

Ажлын стрессийг таньж удирдах арга барилд суралцана

Хүмүүстэй үр дүнтэй харилцах ур чадвараа сайжруулна

Ажлын бүтээмж, сэтгэл ханамжаа нэмэгдүүлнэ

Сургалтын багтаамж: Нийт 8 цаг

Сургалтын төлбөр: 500,000₮

Хаана: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, 203 тоот

Сертификат: Сургалтад хамрагдсан оролцогчдод сертификат олгоно.

Дэлгэрэнгүй мэдээлэл: 7727-7070 (5), 99138186, 99031573

Цахим шуудан: training@mongolchamber.mn

Суудлын тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй!