Монгол-ОХУ-ын Эрхүү мужийн бизнес эрхлэгчидтэй хийх В2В уулзалт

ОХУ-ын “Дорнод Сибирийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”-тай хамтран 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Эрхүү мужийн аж ахуй, нэгжүүдтэй В2В уулзалт зохион байгуулагдах гэж байна.
Тус уулзалтад Эрхүү мужийн барилга, ноос ноолуур, банк санхүү, оедол, даавуу үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд Монголын бизнес эрхлэгчдэд өөрсдийн танилцуулга хийж, компаниудтай уулзан урт хугацаанд хамтран ажиллах сонирхолтой байна.
Жич: Уулзалтууд орчуулагчтай явагдана.
Компаниудын мэдээллийг хавсаргав.
Сонирхсон аж ахуй, нэгжүүд дараах линкээр орж бүртгүүлнэ үү! Бүртгэл 05 дугаар сарын 15-ний өдөр өдөр хаагдана.
Хэзээ: 2026 оны 05 дугаар сарын 19-ний 14:00-17:00 цагт
Хаана: МҮХАҮТ-ын 503 тоот
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 77277070 /6/, 94013003
